Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

         ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

                                                            7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

         Тус газар нь 2016 оны 8 сарын 20-аас 2016 оны 8 сарын 26-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

 

     Мөн Есөнбулаг сумын Захирагчийн ажлын албанд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан тухай тайланг хүргүүлэв.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/110 дугаар тушаалаар батлагдсан идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр урамшуулах тухай журмын дагуу идэвхтэн байгаль хамгаалагч нартай гэрээ байгуулан дүгнэж, урамшуулах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах гэрээ байгуулах ажлыг шуурхай зохион байгуулж гэрээг 2 хувь үйлдэн баталгаажуулан тус газарт 1 хувийг нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны дотор ирүүлэх албан бичгийг сумдад хүргүүллээ.

  1. Байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, газрын доройтлыг нөхөн сэргээх зорилгоор 2016 онд шинээр орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газар нутгийн талаар мэдээллийг /ИТХ-ын тогтоол, Ашигт малтмалын газраас ирүүлсэн албан бичгийн хуулбар/  2016 оны 9 сарын 1-ний дотор тус газарт ирүүлэх албан бичгийг сумдад хүргүүллээ.

Эрчимжсэн фермерийн загас, шувуу,  малын тэжээл бэлтгэх үйл ажиллагаа эрхлэдэг “Баялаг эмээлт” ХХК нь үйлдвэрлэлийн түүхий эд болох Алтай нурууны хотгор сав газруудад орших гадагш урсгалгүй, шорвог нууруудад үрждэг Артеми салина /Artemi Salina/ гэх шавьжны өндөгний сорьц, дээж авах судалгааны ажил явуулах зөвшөөрөл хүссэн албан бичиг ирүүлсэн бөгөөд үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, холбогдох байгаль хамгаалагч, байцаагч нарыг оролцуулж хамтран ажиллах албан бичгийг Тонхил сумын Засаг даргад хүргүүлэв.

  1. Цээл сумын нутагт орших 14545Х, 14546Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Хөх өндөр-1, 2 талбайд “Самбуунаран” ХХК, мөн Алтай, Цээл сумын нутагт олгогдсон 017123Х, 14547Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд “Тэнгритерра ресурс” ХХК-ий хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа мөрдөж ажиллах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлууллаа.
  2.  Есөнбулаг сумын Түмэн багт байрлах дотор мэдрэлийн “Энхийн зуун” эмнэлгийн баримт бичиг, Цогт-Баян-Улаан ХХК-ий Цогт сумын төвд сүү, цагаан идээ боловсруулах цехийн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх хүсэлт, холбогдох баримт бичгийн хамт ирүүлсэнийг хүлээн авч судлан нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн №2016/16, №2016/17 бүхий ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гарган албан бичгээр хүргүүллээ.  

2016  ОНЫ 8 САРЫН 27-ООС 2016 ОНЫ 9 САРЫН 2-НЫ ХООРОНД

ХИЙХ  7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

  1. Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож журам батлуулах ажлын хэсэг, Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар батлуулна.
  2. Тарваганы эргүүл, хяналт шалгалтын хуваарийн дагуу эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулна.

 

 

Мэдээ оруулсан : 2016-08-26 14:16:18
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.