Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

                                                          ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

                                                            7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

         Тус газар нь 2016 оны 8 сарын 13-аас 2016 оны 8 сарын 19-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

 

  1. Байгаль  хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний  зардал, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Төгрөг сумын Далантүрүүний хөвийг засварлах ажлын зураг төсөвийг зохиогч “Гидроком байгууламж” ХХК-тай зохиогчийн хяналт хийх ажлын гэрээг байгууллаа.

          Мөн тус хөвийн гүйцэтгэлд хяналт тавьж хамтран ажиллах албан бичгийг Санхүү, төрийн сангийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газарт хүргүүллээ.

 

 

  1. Тус газраас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах саналыг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст хүрүүлэв.

 

  1. Амьтны тухай хууль, БОНХ-ийн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, хууль бус агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 7 сарын 22-ны өдрийн А/117 дугаар захирамжаар баталсан тарваганы эргүүл, хяналт шалгалтын хуваарийн дагуу Есөнбулаг сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газартай хамтран эргүүл, хяналт шалгалтын ажлыг Дөтийн даваанд 2016 оны 8 сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Эргүүл, хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илэрсэнгүй.

 

  1. Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Travel guide Mongolia”  аялал жуулчлал номонд аймгийн мэдээлэл нэгтгэгдэн орсон бөгөөд тус номын дээжээс хүлээн аваад байна.

 

2016  ОНЫ 8 САРЫН 20-ООС 2016 ОНЫ 8 САРЫН 25-НЫ ХООРОНД

ХИЙХ  7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

  1. Тарваганы эргүүл, хяналт шалгалтын хуваарийн дагуу эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулна.
Мэдээ оруулсан : 2016-08-23 11:25:47
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.