Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

Тус газар нь 2016 оны 7 сарын 23-аас 2016 оны 7 сарын 28-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

 

1. 2016 оны 7 сарын 23-аас 7 сарын 26-ны өдрүүдэд Төрийн тахилгат Сутай хайрхан уулын тэнгэр тайх ёслолын үйл ажиллагаанд БОАЖГ-ын дарга Э.Пүрэвжаваар ахлуулсан ажлын хэсэг дараах байдлаар оролцож ажиллалаа. Үүнд:

• Тахилгын үйл ажиллагаа зохион байгуулагчдын мандат 80 ширхэг, оролцогчдоос авах хураамжийн тасалбар 500 ширхэг, морины бай шагналын өргөмжлөл, батламжийг хийж, хэвлэсэн.

• Тахилгын үйл ажиллагаа эхлэхээс өмнө долоон бурхан одны тахилгын талбай, их овооны болон Ерөнхийлөгчийн кемпийн хог хаягдлыг цэвэрлэж, хуучин хадаг самбай, торго дурдам зэргийг хайлуулсан

• Хог хаягдал гаргахгүй байх талаар санамж 400, хогны уут 500 ширхэгийг тараасан

• 30 ширхэг зөөврийн хогийн савыг Ерөнхийлөгчийн болон иргэдийн кемп, наадмын талбай, их овоонд тус тус байршуулсан • Иргэдийн кемпийн гортиг зурвас хийж, иргэдийг байрлуулсан.

• Ерөнхийлөгчийн болон иргэдийн кемпд тус бүр 4 хүний 00, түр хогийн цэг хийсэн

• Тахилгын үйл ажиллагааны үеэр хогоо хогийн сав уутанд хийж, орчиндоо цэвэрхэн байрлах, аливаа бохирдлоор байгаль орчныг бохирдуулахгүй байх чиглэлээр иргэдэд байнга шаардлага тавьж, хяналттай ажилласан

• Мөн Дэлхийн байгаль хамгаалах санийн нисдэг камерыг ажиллуулж хог хаягдлын асуудалд давхар хяналт тавьсан

• Тахилгын ёслол дууссаны дараа их овоо, Ерөнхийлөгчийн болон иргэдийн кемп, 7 бурхан од тахисан ёслолын талбай, наадмын талбай, кемпээс бусад газар байрласан иргэдийн лагерын хог хаягдлыг цэвэрлэж, нийт 10 орчим тн хогийг булж устгасан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Нийт гарсан хог хаягдлаас харахад 80 хувийг газ, сүү, ундааны сав, шил, чихэр, зулын цөгц гялгар цаас, уутны хаягдал эзэлж, 20 хувийг хүнсний хаягдал, цаасан хаягдал зэрэг бусад хог хаягдал эзэлж байна.

 

2. Тус газраас 2015 оны ус ашигласны төлбөрийн гүйцэтгэл, 2016 оны ус ашигласны төлбөрийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2017 оны ус ашигласнаас орох орлогын гүйцэтгэлийг гарган Санхүү, төрийн сангийн хэлтэтс хүргүүллээ.

 

3. Мөнх завьлаа хоршооны Цогт сумын төвд үхрийн ферм барих төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх хүсэлт, холбогдох баримт бичгийн хамт ирүүлсэнийг хүлээн авч судлан нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн №2016/15 ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гарган албан бичгээр хүргүүллээ.

 

4. Тус газрын даргын 2016 оны 7 сарын 28-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар сумдын байгаль хамгаалагчдыг ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажил үүргээ идэвх санаачлагатай, үр дүнтэй зохион байгуулж, тайлагнан ажиллах төлөвлөгөө, тайланг сар бүр гаргах, цагийн бүртгэлийг тогтоосон хугацаанд гарган баталгаажуулж ирүүлэн ажиллахыг байгаль хамгаалагчдад үүрэг болголоо.

 

2016 ОНЫ 7 САРЫН 30-ААС 2016 ОНЫ 8 САРЫН 5-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

1. 2016 оны 8 сарын 5-нд зохион байгуулагдах “Элсний фестиваль-2016” арга хэмжээний бэлтгэл ажлыг ханган зохион байгуулна.

Мэдээ оруулсан : 2016-08-08 08:35:11
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.