Хог хаягдлыг бууруулах, эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулахын ач холбогдол, хог хаягдлыг ил задгай шатааснаас үүсэх хортой бодисоос хүний эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг олон нийтэд таниулах, мэдлэг ухамсрыг дээшлүүлэх зорилгоо “Хог хаягдлаа багасгая, ангилан ялгая, дахин боловсруулъя”сэдэвт зурагт хуудасны, “Хог хаягдлын ил шаталтаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулъя” сэдэвт гэрэл зургийн уралдаануудыг БОНХЯ, ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, НҮБ, Даян дэлхийн байгаль орчны сан, Нийслэлийн захирагчийн алба хамтран зохион байгуулж байна. Энэхүү уралдаануудын хугацаа нь 2016 оны 6 сарын 01-ний өдрөөс эхлэх ба бүтээл хүлээн авах хугацаа 9 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болно. Уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилж, шалгарсан бүтээл нь НҮБ-ын өмч болох бөгөөд ном, сурах бичиг, нийтэд зориулсан сурталчилгаанд ашиглах юм байна. Иймд сурагчид, оюутан залуус та бүхнийг уралдаандаа идэвхитэй оролцохыг урьж байна.
“Хог хаягдлаа багасгая, ангилан ялгая, дахин боловсруулъя”сэдэвт зурагт хуудасны уралдааны мэдээлэл
Бүтээлд тавигдах шаардлага:
Анхаарах зүйлс:
Бүтээлийг шалгаруулах: Бүтээлийг хоёр үе шаттай шалгаруулна.
1. Урьдчилан шалгаруулалт: Уралдааныг зохион байгуулагчид болон мэргэжлийн зураач, уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн зохиомжийн өвөрмөц байдал 30, сэдэвт нийцсэн байдал 40, ур чадвар 30 оноогоор үнэлж шилдэг 20 бүтээлийг сонгоно.
2. Эцсийн шалгаруулалт: Урьдчилан шалгаруулалтаас шалгарсан 20 бүтээлийг уралдааныг зохион байгуулагч байгууллагуудын ажилтан, албан хаагчдын саналаар шалгаруулах бөгөөд эхний 10 байр эзэлсэн бүтээлд дараах шагналыг олгоно. Үүнд:
1-р байр – НЭГ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /500 000 төг/
2-р байр – НЭГ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /300 000 төг/
3-р байр – НЭГ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /200 000 төг/
4-7-р байр – ТУС БҮР НЭГ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /70 000 төг/
Зохион байгуулагч байгууллагуудын нэрэмжит шагнал – ГУРАВ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /50 000 төг/-өөр шагнаж, тэргүүн байр эзэлсэн бүтээлийг НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн газраас зохион байгуулах бүсийн шалгаруулалтанд оролцуулж, бүсээс шалгарсан нэг хүүхдийг Австри улсын Вена хотод “Шилдэг зурагт хуудас” өргөмжлөлийг гардан авах ёслолд оролцох эрхээр шагнана.
“Хог хаягдлын ил шаталтаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулъя” сэдэвт гэрэл зургийн уралдааны мэдээлэл
Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага:
Бүтээлд тавигдах шаардлага:
Анхаарах зүйлс:
Бүтээлийн урьдчилан шалгаруулалт: Уралдааныг зохион байгуулагчид болон мэргэжлийн гэрэл зурагчин, уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн сэдэвт нийцсэн байдал 30, зохиомж, уран сайхны өвөрмөц байдал 25, ур чадвар 25, өнгө үзэмж, зургийн чанар 20 оноогоор үнэлж, шилдэг 20 бүтээлийг сонгоно.
Эцсийн шалгаруулалт: Урьдчилан шалгаруулалтаас шалгарсан 20 бүтээлийг уралдааныг зохион байгуулагч байгууллагуудын ажилтан, албан хаагчдын саналаар шалгаруулах бөгөөд эхний 10 байр эзэлсэн бүтээлд дараах шагналыг олгоно.Үнд:
1-р байр – НЭГ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /500 000 төг/
2-р байр – НЭГ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /300 000 төг/
3-р байр – НЭГ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /200 000 төг/
4-7-р байр – ТУС БҮР НЭГ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /70 000 төг/
Зохион байгуулагч байгууллагуудын нэрэмжит шагнал – ГУРАВ. Өргөмжлөл, мөнгөн шагнал /50 000 төг/-өөр шагнаж, тэргүүн байр эзэлсэн бүтээлийг НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн газраас зохион байгуулах бүсийн шалгаруулалтанд оролцуулан, бүсээс шалгарсан нэг оролцогч Австри улсын Вена хотод “Шилдэг гэрэл зураг” өргөмжлөлийг гардан авах ёслолд оролцох эрхээр шагнуулна
Бүтээл хүлээн авах хаяг: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар 13330
Харилцах утас: 99201163, 99075616, 88093138, 88053533
Вэб-сайт: http://www.icct.mas.ac.mn/
Мэдээ оруулсан : 2016-07-21 10:30:02