Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Цөлжилттэй тэмцэх өдрийг угтаж булан уст цэгийн хогийг цэвэрлэж нөхөн сэргээлт хийлээ

     Олон улсын цөлжилттэй тэмцэх өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 17-нд тэмдэглэдэг уламжлалын дагуу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газраас 2016 онд “Эх дэлхийгээ хамгаалъя, Эвдэрсэн газрыг нөхөн сэргээе, Олон нийтийг оролцуулъя” гэсэн уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

   Тус өдрийг угтаж цөлжилт, газрын доройтол түүний шалтгаан, хор уршиг, бидний амьдрал ахуйд, үзүүлэх сөрөг үр дагаварын талаар мэдээлэл хийх, хог хаягдал цэвэрлэх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх зэрэг иргэд олон нийтийг хамарсан олон талт арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулахаар удирдамж гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

    Мөн “Ус” үндэсний хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн 5, 10 дугаар сард булаг, шанд, уст цэгийн хог хаягдлыг цэвэрлэх, байгалийн гольдролыг сэргээх,  тохижуулах, хамгаалах арга хэмжээг олон нийтийг оролцуулан зохион байгуулдаг билээ.

    Дээр дурьдсан өдрүүдийн хүрээнд Есөнбулаг сумын Рашаант багийн Шаврын голд хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас  эвдрэлд орж орхигдсон Жаргалантын булгийн хог хаягдлыг цэвэрлэх, гольдролын  орчны эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж  нийт 1,98 га талбайн хогийг цэвэрлэж, гольдролын орчны эвдэрсэн газрыг нөхөн сэргээлээ. Энэхүү арга хэмжээнд  бичил уурхайн чиглэлээр зохион байгуулалтанд орсон Газар шороо ард түмний баялаг , Баян рашаант нутаг , Вантайж гэсэн нэр бүхий 3 төрийн бус байгууллага, Хан тайшир , Алтай хошуу, Нэгүйн нөхөрлөлүүдийн нийт 34 гишүүнтэй хамтран идэвхитэй оролцлоо. 

      Мөн тус өдрийн хүрээнд  ЗГ-ы 2010 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, аймгийн ИТХТ-ийн 2012 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” ний хэрэгжилтийг үнэлэх, эрчимжүүлэх  уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

 

 

Мэдээ оруулсан : 2016-05-30 16:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.