Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

Тус газар нь 2016 оны 05 сарын 21-нээс 2016 оны 05 сарын 27-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Олон улсын цөлжилттэй тэмцэх өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 17-нд тэмдэглэдэг уламжлалын дагуу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газраас 2016 онд “Эх дэлхийгээ хамгаалъя, Эвдэрсэн газрыг нөхөн сэргээе, Олон нийтийг оролцуулъя” гэсэн уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газартай хамтран тус сумын Рашаант багийн Шаврын голд хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон булаг, шандны хог хаягдлыг цэвэрлэх, байгалийн гольдролыг сэргээх, орчмын эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж байна.

2. Есөнбулаг сумд байрлалтай “Тэс петролеум” ХХК-ны шатахуун түгээх станцын 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталлаа. Мөн Шижир Ойл ХХК-ны 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, сайжруулах талаар зөвлөгөө өгөн буцаалаа.

3. Аймгийн ЗДТГазраас зохион байгуулсан төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар форумд тус газрын эмэгтэй албан хаагчид оролцлоо.

4. Эрүүл мэндийн газартай хамтран 2016 оны 5-р сарын 25-ны өдөр “Заавал хэвшүүлэх 21 дадал хэвшил, эмнэлэгийн анхан шатны тусламж” -ийн сургалтыг тус газрын ажилтнуудын дунд зохион байгууллаа.

5. “Эко селфи” facebook chellenge уралдааныг 2016 оны 04-р сарын 25-наас 5-р сарын 25-ыг хүртэлх хугацаанд ЕБСургуулиудын сурагчдын дунд “Ус, мод, хог хаягдал” сэдвийн дор зарласан. Уралдаанд нийт 14 хүүхэд оролцсон.

6. Тус аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Билгүүн эрдэс” ХХК нь ус ашиглах хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын 6/5103, 6/5119 тоот лавлагааг үндэслэн 2016 онд ус ашиглуулах дүгнэлтийг гарган хүргүүлэв.

7. Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа Есөнбулаг сумын Рашаант багийн “Ялаатын гол” гэх газарт хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлэн тогтоосон дүгнэлтийг гарган хүргүүлсэн.

 

2016 ОНЫ 05 САРЫН 28-НААС 2016 ОНЫ 6 САРЫН 04-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

1. Аймгийн Засаг даргын 2016 оны А/154 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2016 оны 06-р сарын 2-ны өдөр Цээл сумын нутагт байрлалтай “Алтай хүдэр” ХХК-ны Таяннуурын уурхайн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж, дүгнэн ажиллана.

2. БОНХАЖЯ-нд тус газрын хагас жилийн тайланг боловсруулан хүргүүлнэ.

3. Дэлхийн цөлжилтийн өдрийг угтаж “Эх дэлхийгээ хамгаалъя, эвдэрсэн газрыг нөхөн сэргээе, олон нийтийг оролцуулъя” уриан дор зохион байгуулах ажлын удирдамжийг газрын даргаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Цөлжилттэй тэмцэх өдрийг угтаж цөлжилт, газрын доройтол түүний шалтгаан, хор уршиг, бидний амьдрал ахуйд, үзүүлэх сөрөг үр дагаварын талаар мэдээлэл хийх, сургалт зохион байгуулах зэрэг иргэд олон нийтэд мэдлэг олгох олон талт арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулна.

Мэдээ оруулсан : 2016-05-27 09:36:39
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.