A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 124

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 188

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 189

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 192

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 200

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 201

Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар © 2014
Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: front_page/single_news.php

Line Number: 2

Статистик мэдээ

Говь-Алтай аймгийн  Байгаль орчны газар

2014 оны I улирлын мэдээ

2014.03.24                                                                                                       Алтай хот

       Говь-Алтай аймгийн Байгаль орчны газраас 2014 оны I улиралд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.

            Иргэд, эко клуб, идэвхтэн байгаль хамгаалагчид, байгаль орчны салбарын ажилтнуудад зориулсан сургалт, сурталчилгааны ажлуудыг түлхүү зохион байгуулсан байна. Дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг Байгалийн амьтан ургамлын өдөр, Усны өдөр, Ойн өдөр, Эх дэлхийн цаг зэрэг байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг удирдамж батлан хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан иргэд олон нийт аж ахуй нэгж, сургуулийн сурагчид, албан байгууллагын ажилтан албан хаагчдын  дунд олон талт ажлуудыг зохион байгууллаа.

         1. Дэлгэр сумын Хөх сэрхийн нурууны Хүрэмтийн амны Улаан толгойд гарсан алтны илэрц бүхий талбайд хууль бусаар алт олборлож буй иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл хийж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын ГУУГДЗЗХ-ын Улсын  байцаагч Д.Эрхэмбаяр, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Ариунболд нартай хамтран  Дэлгэр сумын Баянбуурал, Баянсан, Баян-Өндөр, Гуулин тосгоны 500 гаруй иргэдэд уулзалт, сургалтыг зохион байгуулж ажиллалаа. Уулзалт, сургалтаар Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай хуулиуд болон ЗГ-ын 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын танилцуулгыг хийж, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн ажиллах талаар харилцан ярилцлаа. Уулзалтын үр дүнд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д заасны дагуу тус газрыг нөөцөд авах, дүгнэлт гаргуулахад шаардагдах мэдээлэл болон холбогдох барим бичгийг бүрдүүлэн ашигт малтмалын газарт хүргүүлэхээр боллоо.

          2. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Дарив, Тонхил, Төгрөг, Шарга зэрэг сумдад  монгол бөхөнгийн нөөцийн үнэлгээ хийх ажлыг  2014 оны 02 сарын 10-наас 02 сарын 13 ны хооронд зохион байгуулан ажиллалаа. Ажлын хэсэгт мэргэжилтэн Г.Олонбаатар хамтран оролцлоо. Нөөцийн үнэлгээг нэгтгэн дүгнэж байна.

         3. Улс төр менежментийн академитай хамтран байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх сургалтыг 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 3-ны хооронд зохион байгууллаа. Сургалтанд тус газрын сумдын байгаль хамгаалагчид, хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, бөхөн хамгаалагчид нийт 19 хүн хамрагдаж сертификат гардан авлаа.

Тус газраас 2013 оны ажлыг дүгнэн хэлэлцэх, 2014 оны зорилго зорилтоо танилцуулах, байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах, байгаль хамгаалагчид туршлага солилцох зорилгоор 03 сарын 04-05-ны хооронд сургалт зохион байгууллаа. Сургалтанд 20 байгаль хамгаалагч оролцлоо.

           Дэлхийн байгаль хамгаалах сангийн монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран бөхөн бүхий сумдын байгаль хамгаалагчдын сургалт семинар 3 дугаар сарын 20-21-ний хооронд  Дарив сумд зохион байгуулагдлаа. Тус газар нь бөхөн хамгаалагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тайлан мэдээг нь нэгтгэж үнэнлэлт дүгнэлт өгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн монгод дахь газартай хамтран ажилладаг. Сургалтанд 11 бөхөн хамгаалагч хамрагдлаа

         4. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн  3-р сарын 3 -ныг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон зарласны дагуу энэ жил анх удаагаа тус өдрийг тэмдэглэн өнгөрөөлөө. Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Байгаль орчны газраас дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд: Ирвэс, Бөхөн, Мазаалайн талаар болон амьтнаа хайрлан хамгаалах тухай 5 төрлийн шторкыг 7 хоног цацаж, Ан амьтнаа хамгаалъя, Аргаль гэсэн 2 баримтад киног гаргаж, 2 удаа мэдээ нэвтрүүлсэн. Байгаль орчны газраас “Агнасан бус амьд амьтнаараа бахархая” уриан дор спорт хийн буудлагын “Мэргэн бууч” тэмцээн зохион байгууллаа.

             Мөн Есөнбулаг сумын 2-р сургууль, Оюуны түлхүүр бага сургуулийн  сурагчдад мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж, эко клуб болон анги бүрийн төлөөлөл 220 гаруй хүүхдийг хамруулан “Байгаль орчныг хамгаалахад өсвөр үеийнхний оролцоо” сэдэвт мэдээлэл хийсэн.

  Дэлхийн усны өдрийг 3 дугаар сарын 22-ны өдөр “Ус ба энерги” гэсэн уриатайгаар дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ ажлын хүрээнд тус газраас Миний нутаг телевизтэй хамтран ус ашиглагч, хэрэглэгч аж ахуй нэгж байгууллагуудын дунд “Нэг минут нэг зуун мянга” хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Тайшир-Гуулин УЦС” ХХК, Мандал голомт ХХК, Ус-Алтай ХХК зэрэг ус ашиглагч хэрэглэгч 7 аж ахуй нэгжийн ажилчид оролцлоо.  

           Мөн ЕБСургуулийн сурагчдын дунд “Ус бидний амьдралд” сэдэвтэй уран илтгэлийн уралдаан зарласан ба 12 сурагч илтгэл тавьлаа.

         5. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас зохион байгуулсан орон нутаг дахь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны аудитын асуудал хариуцаж буй төрийн захиргааны албан хаагчдыг чадавхижуулах “Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний эрх зүйн шинэчлэлийн асуудал” сургалт семинар 3 дугаар сарын 19-20-ны хооронд Ховд аймагт зохион байгуулагдаж тус газрын мэргэжилтэнгүүд, Сав газрын захиргаа, Сум дундын ойн анги, сумдын БОХУБайцаагч, байгаль хамгаалагчид нийт 25 хүн оролцов.

 

Говь-Алтай аймгийн  Байгаль орчны газар

2014 оны II улирлын мэдээ

2014.06.23                                                                                                       Алтай хот

       Говь-Алтай аймгийн Байгаль орчны газраас 2014 оны II улиралд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.

            Иргэд, эко клуб, идэвхтэн байгаль хамгаалагчид, байгаль орчны салбарын ажилтнуудад зориулсан сургалт, сурталчилгааны ажлуудыг түлхүү зохион байгуулсан байна. Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Мод тарих үндэсний өдөр”, “Биологийн олон янз байдлын өдөр”, “Гол, булгийн орчмыг цэвэрлэх өдөр” дэлхийн байгаль орчны өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг удирдамж батлан хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан иргэд олон нийт аж ахуй нэгж, сургуулийн сурагчид, албан байгууллагын ажилтан албан хаагчдын  дунд олон талт ажлуудыг зохион байгууллаа.

          1. Аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/137 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг  аймгийн хэмжээнд гар аргаар, хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагааг таслан зогсоож, байнгын хяналт тавьж ажиллах ажлын хэсэг нь Дэлгэр сумын Баянбуурал багийн нутаг Хүрэмтийн амны улаан толгой, Бага булагт хууль бусаар, гар аргаар ашигт малтмал олборлож буй иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож, хууль эрх зүйн зөвлөгөө өгөн  2014 оны 04 дугаар сарын 09–нөөс 10-ны хооронд ажиллалаа.

Аймгаас  очсон 60 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь сумын ажлын хэсэгтэй хамтран 3 хэсэгт хуваагдаж 3 чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явууллаа.

Хууль бусаар, гар аргаар алт олборлож буй 150 гаруй иргэн 24 гаруй авто машин, 12 гаруй мотоциклийг хөөн тарааж аймгийн Цагдаагийн хэлтсээс 4 албан хаагчийг томилон сумын ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудтай хамтарсан байнгын постыг гаргаж ажиллууллаа.

2. Байгаль орчны багц хууль, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, дагалдан гарсан Засгийн газрын тогтоол, БОНХЯСайдын тушаалаар батлагдсан журмыг олон нийтэд хүргэх зорилгоор 4 удаагийн нэвтрүүлгийг орон нутгийн телевизээр цацуулсан.

 

3. Дэлхийн байгаль хамгаалах сангийн монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харъяа хорих дугаар ангийн офицер ахлагч, албан хаагч, хүмүүжигч нийт 20 гаруй хүнд байгаль хамгаалал, хууль бус ан, хэрэг зөрчлийн талаар “Амьтнаа хайрлаж өөрийгөө хамгаалъя” сэдэвт сургалт зохион байгуулж мэдээлэл хийлээ.

  1.  “Ойн тухай” хуулийн 31 дугаар зүйлийн 31.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, 2013 оны 178-р зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 сарын 21-ний өдрийн А-130 дугаар албан даалгаврын дагуу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг  2014 оны 05 сарын 10-нд зохион байгуулж аймгийн хэмжээнд 1860 иргэн, 131 аж ахуй нэгж байгууллага оролцон 23374 мод, бут сөөг тарьж, 72м2 талбайд зүлэгжүүлэн нийт  23497.9 мянган төгрөг зарцуулсан байна.    

        Есөнбулаг сумын хэмжээнд 57 албан байгууллага оролцох ёстойгоос 55 байгууллага оролцсон байна. Анагаах Ухааны коллеж, Авто тээврийн үндэсний төв нь мод тарих үндэсний өдөрт оролцоогүй байна. Мөн тус арга хэмжээнд 85 аж ахуйн нэгж оролцохоос 24 аж ахуй нэгж идэвхтэй оролцсон байна.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан Есөнбулаг сумын эко клубуудын зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлсэн “Эх дэлхийдээ барих бэлэг” хандивын аяныг дэмжиж ажилласан бөгөөд аянд аймгийн удирдлагууд, иргэд нийт 128 хүн нэгдэж 220050 төгрөгийг хандивласан байна. Уг хандивын мөнгөөр 200 ширхэг тарьц суулгац худалдан авч эко клубын хүүхдүүдтэй хамтран 2014 оны 05 сарын 19-ний өдөр Шүтээний өндөрлөгт мод тарьлаа.

  1.  Байгалийн унаган төрх, ховор амьтан ургамал, тэдгээрийн тархац нутгийг хамгаалах, түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах зорилгоор нийт 13 сумын 37 газрыг  орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг.       

    Орон нутгийн тусгай хамгаалалттай дээрх 37 газрын мэдээллийг БОНХЯ болон Ашигт малтмалын газрын кадастрын системд цэгцлэн шинэчлэн бүртгэх ажлын хүрээнд орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан зорилгоо тодорхойлоогүй, тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа заагаагүй, тусгай хэрэгцээний газар бусад талбайнуудтай давхцсан зэрэг алдаанууд гарсан байна. 

   Иймд дээрх газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд байлгах мөн шинээр нэмж авах шаардлагатай тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн  15 сумын нутагт нэр бүхий 67 газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг шинэчлэн гаргах ажлыг зохион байгуулсан.

Чандмань, Жаргалан, Бигэр, Эрдэнэ, Тонхил сумдын нийт 19 газрыг сумын Иргэдийн хурлын тогтоолоор, Есөнбулаг, Дэлгэр, Тайшир, Хөхморьт, Халиун, Шарга, Цогт, Баян-Уул, Цээл, Төгрөг сумдын нутагт нийт 48 газар нутгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор  орон нутгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст бүртгүүллээ.

Ингэснээр тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4217505,6 га буюу 29.8 % улсын тусгай хамгаалалттай газар нутагт, 1841431,52 га буюу 13,01 % нь орон нутгийн тусгай хамгаалалтанд хамрагдаад байна.

Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн судалгааг БОНХЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын хэлтэст хүргүүллээ.

  1. “Ус” үндэсний хөтөлбөрийн хүрээнд булаг шанд, уст цэгийг ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэх арга хэмжээг “Хотлыг ундаалагч чандмань эрдэнээ хойч үедээ цэвэр тунгалагаар нь үлдээе” уриатайгаар аж ахуй нэгжийн ажилтан, албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг оролцуулан 2014 оны 05 сарын 17-ны өдөр зохион байгуулан сум суурин газруудын 10-15 км-ийн тойрог, баг хот айлын 5 км-ийн тойрогт орших Есөнбулаг сумын Түмэнгийн булаг, Соохойн булаг Хөх дэнжийн булаг, Ус- Алтайн доод булаг, Нисэхийн  гүүрнээс доош далан дагуу Сутай хорооны нуур, Харзатын урд дэрс, Ус цэвэршүүлэх станцын дээд тал зэрэг газруудын хогийг цэвэрлэлээ.

Тус арга хэмжээнд ЭМШУИС Говь-Алтай аймаг дахь салбар Лицей сургуулийн 3 бүлгийн 22 хүүхэд 1тн хог, МСҮТөвийн 11 бүлгийн 220 хүүхэд, 23 багш 3.5 тн хог, 1 дүгээр сургуулийн 12 бүлгийн 360 хүүхэд, 18 багш 5 тн, 3 дугаар сургуулийн 16 бүлгийн 400 хүүхэд 5 тн хог, Хайнтайшир цогцолбор сургуулийн 9 бүлгийн 240 хүүхэд 3.5 тн хог цэвэрлэсэн. Мөн санаачлагаараа ирж оролцсон Хас банк, Байгаль орчны газрын 20 ажилтан албан хаагчид 2.5 тн хогийг цэвэрлэлээ.

Дээрх арга хэмжээнд нийт 1242 сурагч, 61 ажилтан албан хаагчид оролцон нийт 20.5 тн хог хаягдлыг булаг шанд, уст цэгийн орчноос цэвэрлэн хогийн цэгт хүргэлээ.

  1.  Биологийн олон янз байдлын өдөр буюу 2014 оны 5 сарын 22-нд Цоохор ирвэс, Монгол бөхөн зэрэг амьтдын талаарх хүүхэд залуусын мэдлэгийг нэмэгдүүлэх, хандлагыг эерэгжүүлэх, эдгээр амьтдын биологи, экологийн онцлог, экосистемд гүйцэтгэх үүрэг зэргийн талаар олон нийтэд ойлгуулах, нутаг орны чимэг, нэрийн хуудас болсон араатан амьтдаараа бахархах, хайрлан хамгаалах сэдэл тэмүүллийг төрүүлэх зорилгоор Хантайшир эрдэм цогцолбор сургууль, Оюуны түлхүүр, 3 дугаар сургуулиудын бага ангийн сурагчид, 3 дугаар цэцэрлэгийн ахлах, бэлтгэл ангийн нийт 391 хүүхдүүдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
  2. Аймгийн ИТХ-ын ажлын алба, Байгаль орчны газар, Есөнбулаг сумын ЗДТГ-тай хамтран “Иргэдийн соёлоос хотын соёл” сэдвийн хүрээнд хог хаягдлыг бууруулах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 50 гаруй хүн оролцлоо.
  3.  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, аудитын эрх зүйн шинэчлэлийн асуудал сэдэвт сургалт 2014 оны 05 дугаар сарын 26, 27 –ний өдрүүдэд аймгийн Байгаль орчны газрын сургалтын танхимд зохион байгууллагдлаа. Уг сургалтанд байгалийн нөөц, баялаг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж буй аялал жуулчлалын бааз, усан цахилгаан станц, шатахуун түгээх станц, уул уурхайн болон дулаан үйлдвэрлэж буй компаниуд, бусад ААН, байгууллагуудын дарга, эрхлэгч, менежер, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн  болох нийт 22 хүн хамрагдлаа.
  4.  Дэлхийн байгаль орчны өдрийг угтан банкны салбарын ажилтан албан  хаагчдын  дунд “Та та тунгаа” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд “Хаан банк”    “ Төрийн банк, “Хас банк”-ны баг оролцож Төрийн банк тэргүүн байр эзэллээ.  

Мөн тус өдрийг  тохиолдуулан тус аймагт үйл ажиллагаа явуулж буй байгаль орчны салбарын байгууллагууд болох Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг 2014 оны 06 сарын 05-ны өдөр Жанчив баатарын талбайд зохион байгууллаа.  Байгаль орчны салбарын байгууллагууд хийсэн ажлын тайлан, цаашид авч хэрэгжүүлэх бодлого чиглэлээ иргэдэд танилцуулсан бөгөөд иргэд өргөнөөр сонирхлоо.

    Дэлхийн байгаль орчны өдрийн хүрээнд аймгийн ИТХ-тай хамтран байгаль орчны журмын эсрэг гарч буй гэмт хэрэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам хэлэлцүүлгийг 2014 оны 06 сарын 05-ны өдөр Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн байгаль орчны салбарын байгууллагууд, аймгийн ЗДТГ, Сум дундын шүүх, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шинжилгээний алба, Онцгой байдлын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд болон байгаль орчны төрийн бус байгууллагууд, иргэд оролцлоо. Хэлэлцүүлэг амжилттай болж байгаль орчны журмын эсрэг гарч буй хэрэг зөрчлүүдийг хэрхэн бууруулах талаар олон санал, санаачлагууд гарсан.

Говь-Алтай аймгийн  Байгаль орчны газар

2014 оны III улирлын мэдээ

2014.09.24                                                                                                       Алтай хот

Говь-Алтай аймгийн Байгаль орчны газраас 2014 оны III улиралд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.

            Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчиндоо хандах зөв хандлагыг төлөвшүүлэх, байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд багачууд, сурагчид ард иргэд, идэвхитэн байгаль хамгаалагчид, байгаль орчны салбарын ажилтнуудад зориулсан сургалт, сурталчилгааны олон талт ажлуудыг зохион байгуулан ажиллалаа.

  1. Говь-Алтай аймгийн Байгаль орчны салбарын 2015 оны хөрөнгө оруулалтын төсөл, 2015-2017 оны хөрөнгө оруулалтын төсөөллийг боловсруулан Хөгжлийн бодлогын хэлтэст, 2015 онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдэх ажлын төслийг боловсруулж Санхүү, төрийн сангийн хэлтэст тус тус хүргүүллээ.
  2. Аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны салбарын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдийнхээ хаяг, шошгонд эко тэмдэг тэмдэглэгээг оруулж, нийгмийн хариуцлагаа өндөржүүлэн ажиллах тухай хүсэлт хүргүүллээ. Энэ нь хэрэглэгчдийн экологийн ухамсар, сэтгэлгээнд эерэг хандлагыг төлөвшүүлж, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх нэг арга хэлбэр юм.
  3. Сүүлийн жилүүдэд хууль бус ангийн хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа учир Амьтны тухай хууль, БОНХ-ийн сайдын 2014 оны А-61 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор хууль бус агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2014 оны 08 сарын 19-ний өдөр А/388 дугаар захирамж гарсан талаар Миний нутаг телезид мэдээ өгч ажиллалаа.

Тус газрын албан хаагчид тарваганы эргүүл, хяналт шалгалтын хуваарийн дагуу эргүүлд тогтмол гарч ажиллаж байна.

  1.  Аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар хамтран аж ахуйн нэгж, байгууллагын тохижилтыг сайжруулах зорилгоор “Сайн уу муу юу аль нь вэ” цуврал нэвтрүүлгийг 2014 оны 08 дугаар сарын 25-аас эхлэн 7 хоног бүр явуулж эхлэх гэж байгаа бөгөөд Миний нутаг телевизтэй хамтран байгууллагуудаар явж зураг авалтыг хийж байна.

Энэхүү нэвтрүүлгээр аж ахуйн нэгж, байгууллагуудын дутагдалтай тал болон үлгэр жишээ байдлыг олон нийтэд хүргэхээс гадна цэвэр тохилог орчинг бүтээхэд шаардлагатай зөвлөгөөг өгч, юмхнаар юм хийх аргыг зааж, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг ч мөн адил хангуулах юм.

  1. Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчиндоо хандах зөв хандлагыг төлөвшүүлэх, байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны 09 сарын 10-аас 09 сарын 16-ны өдрүүдэд  Цогт сумын Баянтоорой тосгон, Цээл, Бугат сумдад сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Сургуулийн сурагчид, залуучууд, албан байгууллагын ажилтан албан хаагчид гэсэн зорилтот бүлгүүдэд хуваан уулзалт, АХА тэмцээн, спорт хийн буудлагын Мэргэн бууч тэмцээн, Дэвжээ тэмцээнийг тус тус зохион байгуулсан бөгөөд нийт давхардсан тоогоор 600 гаруй хүүхэд багачууд, иргэд хамрагдсан байна. 

Сумдын хүн ихээр үйлчлүүлдэг Шатахуун түгээх станц, дэлгүүр, үйлчилгээний төвүүдээр амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ, мэдээлэгчийг урамшуулах журам зэргийг наан байршуулсан бөгөөд байгаль орчны хуулийн эмхтгэл, Говь-Алтай аймгийн байгаль орчны мастер төлөвлөгөө, Байгаль орчны тогтвортой хөгжлийн тасаг, Байгаль орчны хуулийн тухай иргэдэд зориулсан гарын авлага, Уулын хээрийн гайхамшиг, Өндөр уулын гайхамшиг,  Совин  зэрэг 7 төрлийн ном, 10 төрлийн танилцуулга, тараах материал нийт  2500 гаруй ширхэгийг иргэдэд тараасан.

Байгууллагын үйл ажиллагааг иргэдэд таниулах, багц хууль сурталчилах, мэдээлэл хүргэх ажлуудыг орон нутагт зохион байгуулсан нь иргэдэд хүрсэн томоохон ажил болсон гэж дүгнэж байна.

Байгууллагын үйл ажиллагааны талаар 400 гаруй иргэнээс санал асуулга авсан.

  1. 2014 онд аймгийн Засаг дарга, БОНХСайдтай байгуулсан гэрээнд аймгийн агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажил тусгагдсан. Тус менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд тусгай зориулалтаар гадаадын иргэнд агнуур хийлгэж байсан Цогт, Алтай сумдын ИТХ-ын хурлын дарга, Засаг дарга, БОХУБ, байгаль хамгаалагчид, багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, агнуурын бүс нутгийн иргэдийг оролцуулсан анхан шатны хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр аймгийн агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгуулах санал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг хамтран ярилцлаа. Саналуудыг нэгтгэн боловсруулж эцсийн шатны хэлэлцүүлгийг сумдын удирдагуудыг оролцуулан 2014 оны 10 сард Алтай хотод зохион байгуулна.

 

Мэдээ оруулсан : 2014-10-08 12:05:07
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.