Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говь-Алтай аймгийн цөлжилтийн мониторингийн шинжилгээний дүн 2015 он

Говь-Алтай аймгийн УЦУОША-ны 2015 оны цөлжилтийн  мониторингийн шинжилгээний үр дүн

 

         Дэлхийн байгаль  хамгаалах сангийн санхүүжилтаар Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны хяналт шинжилгээний албатай хамтран Говь-алтай аймгийн Тайшир, Тонхил, Дарив, Халиун, Төгрөг, Шарга гэсэн нэр бүхий 7 сумын  бэлчээрийн ургамлын ажиглалтын нийт 28 зогсоол цэгт цөлжилтийн мониторингийн судалгааг хийв. Зогсоол цэгийн анхан шатны чанарын дараах үзүүлэлтүүдийг тодорхойлов.

        Үүнд: Хөрсний зүсэлтийн морфологи бичиглэл, агрегат бүтэц, хөрсний нягт, хөрсний давсжилт, ялзмаг, ус нэвтрэх чадвар  өнгөн хөрсний эвдрэл элсэн хуримтлал , хөрсний шугаман эвдрэл зэргийг тодорхойлов.

 

1.    Өнгөн хөрсний эвдрэл

       Судалгаанд хамрагдсан 7 сумын хөрсний ялзмагийн дундаж агууламж 0,77-1,95 хооронд байсан бөгөөд Тайшир сумын Галуут баг, Дарви сумын Ихэс, Хужирт, Жавхлант  баг, Халиун сумын Чацран, Гүү бариач, Сүүж багуудын зогсоол цэгт өнгөн хөрсний эвдрэл бага зэрэг үүссэн.Бусад цэгт хөрсний эвдрэлгүй гэж тодорхойлогдлоо.
 

2.    Хөрсний давсжилт

       Судалгаанд хамрагдсан 7 сумын 28 цэгийн 38% нь давстай, 42.8% нь давсжилттай, 19 % нь бага давстай гарсан. Төгрөг сумын  Цагаанхайрхан, Мааньт, Тунгалаг баг, Шарга сумын Баянгол, Хамтын хүч багийн зогсоол цэгт давс багатай гарсан байна.

 

3.    Хөрсний нягт

        Хөрсний нягт нь дээр дурдсан 28 зогсоол цэгт дунджаар 0,15-1,45 г/м3 байсан бөгөөд нягтаар үнэлэхэд Шарга, Төгрөг, Дарви, Бугат сумын зогсоол цэгт нягт хагалгааны давхарга үүссэн байна.

       Жич: 2015 цөлжилтийн мониторингийн шинжилгээнд хөрсний урвалын орчинг   багажийн эвдрэлийн улмаас тодорхойлоогүй.2016 оны 03 сард ЦУОШГ-ын УОШХ-ээс хлорт хөнгөн цагаан электродоор хангалт хийсэн учир энэ онд хөрсний урвалын орчин PH-ийг тодорхойлох  бүрэн боломжтой.

 

Шинжилгээ хийсэн:  БОШЛ-ийн инженер                              Ц.Болормаа

 

 

Мэдээ оруулсан : 2016-05-16 16:00:09
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.