Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

Тус газар нь 2016 оны 04 сарын 23-наас 2016 оны 04 сарын 29-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. “Эко селфи” facebook chellenge уралдааныг 2016 оны 04-р сарын 25-наас 5-р сарын 25-ыг хүртэл сарын хугацаатай ЕБСургуулиудын сурагчдын дунд “Ус, мод, хог хаягдал” сэдвийн дор зарлаж удирдамжийг хүргүүллээ.

2. Дэлхийн зөн олон улсын байгууллагад “Байгальд ээлтэй хүүхэд” хөтөлбөрийг хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.

3. 2016 оны 04-р сарын 25-нд Есөнбулаг сумын байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах арга зүйн чиглэлээр зохион байгуулсан сургалтанд оролцож тус сумын байгаль орчны менежментийн төслийн төсөөллийг боловсруулахад хамтран ажиллалаа.

4. Концессын гэрээгээр хийгдэж байгаа Ховд чиглэлийн 85 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэж байгаа “Монгол ЛЗ” зам гүүр компаний холбогдох албан тушаалтнуудтай уулзаж зам барилгын ажилд ашигласан усны төлбөрийг тооцоолон гаргаж Татварын хэлтэст хүргүүлэн ажиллалаа.

5. Төгрөг сумын Далан түрүүний хөвийг засварлах ажлын шинэчилсэн төсвийг зураг төсвийн мэргэжлийн байгууллага болох “Гидроком байгууламж” ХХК-иар гүйцэтгүүлсэн. Тус ажил нь нийт 55,0 сая төгрөгөөр хийгдэхээр ажлын төсөвт тусгагдсаныг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 39743300 төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн 15256700 төгрөгний санхүүжилтээр тухайн сумтай хамтран хийж гүйцэтгэх тул тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулж өгөхийг хүсэж Худалдан авах ажиллагаанд албан бичиг хүргүүллээ.

6. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2010-2015 оны биелэлтийг нэгтгэн гаргаж ирүүлэхийг бүх сумдад албан бичгээр хүргүүллээ.

7. Газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, бэлчээрийг усжуулах, нөхөн сэргээх олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллахад суурь судалгаа зайлшгүй хийх шаардлагатай болж байгаа тул 2016 онд тус газраас цөлжилтийн анхан шатны судалгаа болон эвдрэлд орж орхигдсон бэлчээрийн газрын судалгааг холбогдох төрийн байгууллагууд болон бэлчээр хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төсөлтэй хамтран хийхээр төлөвлөөд байгаа тул судалгаа хийхэд шаардагдах сахүүжилтийг гаргаж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах албан бичгийг “Ногоон алт төсөл”-д хүргүүллээ.

2016 ОНЫ 04 САРЫН 30-НААС 2016 ОНЫ 5 САРЫН 06-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

1. 2016 оны 04-р сарын 30-ны өдөр “Нутгийн хөгжил, бидний зүтгэл” ТББ-тай хамтран аймгийн төвийн эзэнгүй хог хаягдлыг залуучуудын оролцоотойгоор цэвэрлэх ажлыг зохион байгуулна.

2. БОНХАЖЯ-наас аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 04-07-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд 21 аймгийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүдэд “Нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулах ба тус сургалтанд мэргэжилтэн Ч.Дариймаа оролцоно.

3. Тус газраас сумдын байгаль хамгаалагчдад зориулсан биосан программ, нөлөөлөл бууруулах загвар программууд болон шинээр батлагдан гарч буй дүрэм журмуудыг танилцуулах сургалт семинарыг зохион байгуулна.

Мэдээ оруулсан : 2016-05-02 16:38:49
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.