ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ
Тус газар нь 2016 оны 04 сарын 16-наас 2016 оны 04 сарын 22-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:
1. Есөнбулаг сумын Харзат багт байрлалтай АШУҮИС-ийн химийн кабинет, мөн Цогт сумын Төгрөг багт байрлалтай “Ингэний ферм” байгуулах төслийн баримт бичигт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2016 оны 04-р сарын 18, 20-ны өдрийн №2016/06, №2016/07 дүгнэлтүүдээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн хариуг хүргүүлсэн.
2. Ашигт малтмалын эрэл, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа болон байгалийн нөөц баялаг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь хуульд заасан үүргээ бүрэн биелүүлэхгүй орхигдуулж байгаа тул энэ зөрчлийг арилгах зорилгоор 2016 оны 4-р сарын 20-ны №117 албан бичгээр сумдад зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.
3. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Говь-Алтай аймгийн байгаль орчны мастер төлөвлөгөө”-нд цөлжилтийн иж бүрэн судалгааг хийхээр төлөвлөсөн тул 2016 онд Алтай, Цогт, Цээл сумдад цөлжилтийн судалгааг хийлгэхээр төсөл боловсруулж “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-д дэмжин ажиллах тухай санал хүргүүллээ.
4. БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газарт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2000-2015 онуудад хийгдсэн ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх ажлын тайлан, мөн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын хэмжээ зарцуулсан зардал, гүйцэтгэлийн тайланг тус тус хүргүүлэн ажиллалаа.
5. “Эф Ви Эс Пи” ХХК нь ус ашиглах хүсэлт ирүүлсний дагуу ус ашиглах дүгнэлтийг гарган 2016 оны 04-р сарын 19-ны өдрийн №112 албан бичгээр хүргүүллээ.
6. Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын аймаг дахь салбараас зохион байгуулсан няравын сертификаттай сургалтанд тус газрын нярав Б.Энхмөнх хамрагдлаа.
7. “Хоггүй хот” сарын аяны төлөвлөгөөг Есөнбулаг сумын БОХУБ, байгаль хамгаалагч нартай хамтран боловсрууллаа.
8. Говь-Алтай аймгийн бахархалт амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, сурталчилах, амьдрах орчныг тэтгэх жилийн ажлын хүрээнд мазаалай баавгайн логоны уралдааныг мэргэжлийн дизайнер, зураач, урчууд, сонирхогчдын дунд 2016 оны 05 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд зарлаж удирдамжийг сумдад хүргүүллээ.
9. Мазаалайг хамгаалах, сурталчилах, амьдрах орчныг тэтгэх жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд мазаалайн туг дэвтрийг албан газруудаар, мазаалайн аялалын хайрцгийг ЕБСургууль, цэцэрлэгүүдээр аялуулж эхлүүллээ.
10. Мод тарьсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг урамшуулах журам боловсруулж батлуулах мөн ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг сайжруулах журмын төслийг хэлэлцүүлэх хэлэлцүүлэг зохион байгууллаа.
11. Захиргааны ерөнхий хуулийн сургалтанд тус газрын дарга Э.Пүрэвжав, ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, мэргэжилтэн Д.Нямсүрэн нар 2016 оны 4-р сарын 19-ний өдөр хамрагдлаа.
12. Гадаад дотоодын аялагч, жуулчдад зориулсан аймгийн танилцуулга бүхий аялал жуулчлалын сэтгүүлийн эх бэлтгэн хэвлүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлэх гэж байгаа тул Харгантын өнгө ХХК, иргэн Д.Эрдэнэчулуун, Light zoom агентлагт үнийн саналаа ирүүлэн хамтран ажиллах тендерийн урилга хүргүүллээ.
2016 ОНЫ 04 САРЫН 23-НААС 2016 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
1. “Эко селфи” facebook chellenge уралдааныг 2016 оны 04-р сарын 25-наас 5-р сарын 25-ыг хүртэл сарын хугацаатай ЕБСургуулиудын сурагчдын дунд “Ус, мод, хог хаягдал” сэдвийн дор зарлаж удирдамжийг хүргүүлэн ажиллана. 2. Орчны бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулах талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
Мэдээ оруулсан : 2016-04-25 15:52:18