Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

           ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2016 оны 04 сарын 09-нөөс 2016 оны 04 сарын 15-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Говь-Алтай аймгийн 2013-2015 оны байгаль орчны төлөв байдлын тайланг боловсруулж байна.

2. 2016 оны 04-р сарын 13 өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, АНУ-ын Азийн сантай хамтран “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь-II “ төслийн хүрээнд “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг танилцуулах” семинарт тус газрын дарга Э.Пүрэвжав оролцлоо.

3. 2016 оны 04-р сарын 13-ны өдөр Төгрөг сумын Далан түрүүний хөвийг сэргээн засварлах ажлын зураг төсөвт тодотгол хийлгэх гэж байгаатай холбогдуулан газар дээр нь очиж хэмжилт, судалгаа хийн ажиллалаа.

4. 2016 оны 04-р сарын 11-12-ны өдрүүдэд  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Орчны бохирдолыг бууруулах, эрүүл ахуйн тухай” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд аймгийн ЕБС-ийн Хими, биологи сонгон судалж буй сурагчид, Эко клубын нийт 150 орчим сурагчид хамрагдлаа.

5. Төгрөг, Цээл сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулдаг “Хүннү Алтай Минералс” ХХК-ны 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавин ажиллалаа.

6. 2016 оны 04-р сарын 13-ны өдөр Ус цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ч.Ариунбаяр тус газрын албан хаагчдад орчны хяналт шинжилгээ, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.

             2016 ОНЫ 04 САРЫН 16-НААС 2016 ОНЫ 4 САРЫН 22-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Хөхморьт, Жаргалан сумдад 6 га талбайд ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулна.

2. Мод тарьсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг урамшуулах журам боловсруулж батлуулах мөн ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг сайжруулах журмын төслийг хэлэлцүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулна.

3. “Нутгийн хөгжил, бидний зүтгэл” ТББ-тай хамтран аймгийн төвийн эзэнгүй хог хаягдлыг залуучуудын оролцоотойгоор цэвэрлэх ажлыг зохион байгуулна.

4. Мазаалайг хамгаалах, сурталчилах, амьдрах орчныг тэтгэх жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд мазаалайн туг дэвтрийг албан газруудаар, мазаалайн аялалын хайрцгийг ЕБСургуулиудаар аялуулж эхлүүлнэ.

Мэдээ оруулсан : 2016-04-15 10:13:56
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.