Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

     ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2016 оны 04 сарын 02-ноос 2016 оны 04 сарын 08-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дахь заалтыг үндэслэн Есөнбулаг сумын Харзат багт байрлах Хөдөлмөрийн хэлтэсийн 0.5 га газарт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор байгуулсан хүлэмжинд ногоон байгууламжийг услах зориулалтаар цооног өрөмдөж худаг гаргахыг тус газрын даргын А/11 тушаалаар зөвшөөрлөө. Мөн “Гобикоул энд энержи” ХХК нь ус ашиглах хүсэлт ирүүлсний дагуу ус ашиглах дүгнэлтийг гарган 2016 оны 04-р сарын 06-ны өдрийн №100 албан бичгээр хүргүүллээ.

2. Есөнбулаг сумын Харзат багт байрлалтай Нэгдсэн эмнэлэгийн лабораторийн баримт бичигт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч  2016 оны 04-р сарын 04-ны өдрийн №2016/05 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн хариуг хүргүүлсэн.

3. “Бласт” ХХК-ны Алтай хүдэр дахь салбарын 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж үнэлэлт, дүгнэлт өгөхөөр аймгийн Засаг даргын 2014 оны А/226 захирамжаар томилогдсон тус газрын дарга Э.Пүрэвжаваар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 04-р сарын 7-8-ны өдрүүдэд ажиллаж биелэлтийг 81,2 хувьтай дүгнэж хувийг БОНХАЖЯ-нд хүргүүлэн ажиллалаа.

4. 2016 оны 04-р сарын 5-ны өдөр тус газрын ахлах мэргэжилтэн, дотоод хяналт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, нягтлан нар Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл байршуулах сургалтанд хамрагдлаа.

   2016 ОНЫ 04 САРЫН 09-НӨӨС 2016 ОНЫ 4 САРЫН 15-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Говь-Алтай аймгийн 2013-2015 оны байгаль орчны төлөв байдлын тайланг боловсруулна.

2. 2016 оны 04-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод зохиогдох Азийн хөгжлийн сангаас Швейцарийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Уул уурхайн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг танилцуулах” семинарт газрын дарга Э.Пүрэвжав оролцоно.

3. Эрүүл мэндийн газартай хамтран 2016 оны 04-р сарын 11-12-ны өдрүүдэд “Орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуйн тухай” сургалтыг ерөнхий боловсролын сургууль, анагаахын оюутнууд, эко клубын хүүхэд залуучуудад зохион байгуулна.

Мэдээ оруулсан : 2016-04-08 09:35:55
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.