Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

      ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

            Тус газар нь 2016 оны 03 сарын 26-наас 2016 оны 04 сарын 01-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Арьс шир бэлтгэдэг аж ахуйн нэгж, иргэдэд БОНХАЖСайдын А/61 тоот тушаалаар батлагдсан “Агнуурын зарим амьтдыг агнах, түүхий эдийг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор сурталчилгаа хийж санамж, гарын авлага тараан ажиллалаа.

2. Амьтны тухай хуулийн 72 дугаар зүйлийн 22.4 дэх заалтыг үндэслэн Алтай сумын “Аж богд” агнуурын бүс нутгийн агнуурын амьтны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах менежментийн төлөвлөгөө болон ЗГ-ын 93-р тогтоолоор батлагдсан “Ховор, амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын дагуу 2016-2018 оныг дуустал 3 жилийн хугацаатай Монгол Тур ХХК-тай харилцан тохиролцож гэрээ байгууллаа.

3. Аялал жуулчлалыг хөгжүүлэх “ITM-2016” олон улсын үзэсгэлэн Улаанбаатар хотод 2016 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнг БОНХАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо / хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн үзэсгэлэнд БНХАУ-ӨМӨЗО-ны 100 гаруй төлөөлөгч, ОХУ-ын Эрхүү, Байгаль нуур, Буриад улсын 40 гаруй төлөөлөгч ирж оролцсоноос гадна Монголын аялал жуулчлалын салбарын томоохон аж ахуй нэгж, компаниуд, 21 аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоодууд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны үйлчилгээний байгууллага, иргэд, нөхөрлөлүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж оролцлоо. Уг үзэсгэлэнд нийт 289 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчиллаа. Тус арга хэмжээнд газрын дарга Э.Пүрэвжав, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Ч.Дариймаа, мэргэжилтэн Д.Нямсүрэн нар аймгаа сурталчлан “Мазаалай нутгаар аялацгаая” уриан дор оролцож Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны ховор амьтдын гэрэл зураг, аймгийн аялал жуулчлалын газрын зураг-500 ширхэг, аялал жуулчлалын танилцуулга-900 ширхэг, аймагт зохиогдох эвент арга хэмжээний хуваарь-9000 ширхэг, аялалын маршрутын зураг Герман стикер-4 ширхэг, аж ахуйн нэгжийн танилцуулгыг бэлтгэн авч явж үйл ажиллагаандаа ашиглан ажиллалаа.

4. Хог хаягдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.4.1 дэх заалтууд “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр” батлах тухай Засгийн газрын 2014 оны 298 дугаар тогтоол, БОНХАЖ-ын яамны сайдын А/435 тоот тушаалын дагуу сум орон нутагтаа хог хаягдлыг цэвэрлэгээний өдрүүдийг гаргах, холбогдох материалыг ирүүлэх албан бичгийг сумдад хүргүүллээ.

5. Мандал голомт ХХК-ны 2016 онд ус ашиглах хүсэлт ирүүлсний дагуу дүгнэлтийг гарган хүргүүллээ.

6. Дэ Нейчи Консервани байгууллага нь БОНХАЖЯ-ны захиалгаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүсэх нөлөөллөөөс зайлсхийх, нөлөөллийг үнэлэх программын газар зүйн мэдээллийн системын сургалтыг байгаль орчны үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдэд 2016 оны 03-р сарын 31-нээс 4-р сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа ба уг сургалтанд тус газрын ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг оролцож байна.

   2016 ОНЫ 04 САРЫН 02-НООС 2016 ОНЫ 4 САРЫН 08-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хүлэмжийн аж ахуй эрхлэх зорилгоор худаг гаргах зөвшөөрөл хүссэнг судалж шийдвэрлэнэ.

2. Төгрөг сумын Далан түрүүнд хөв байгуулах ажлыг гүйцэтгэх зорилгоор газар дээр нь очиж танилцана.

3. Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори болон Цогт сумын “Дундын овоо” хоршоо нь байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсний дагуу үнэлгээг хийж хүргүүлнэ.

Мэдээ оруулсан : 2016-04-01 15:25:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.