Severity: Notice
Message: Undefined offset: 0
Filename: client/mod_news.php
Line Number: 124
Severity: Notice
Message: Trying to get property of non-object
Filename: client/home.php
Line Number: 188
Severity: Notice
Message: Trying to get property of non-object
Filename: client/home.php
Line Number: 189
Severity: Notice
Message: Trying to get property of non-object
Filename: client/home.php
Line Number: 192
Severity: Notice
Message: Trying to get property of non-object
Filename: client/home.php
Line Number: 200
Severity: Notice
Message: Undefined offset: 0
Filename: client/mod_news.php
Line Number: 134
Severity: Notice
Message: Trying to get property of non-object
Filename: client/home.php
Line Number: 201
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 2016 ОНЫ I УЛИРЛЫН МЭДЭЭ
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2016 оны I улиралд дараах статистик тоо баримттай ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.
1. “Цэвэр агаар-идэвхитэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маяг” уриан дор “Мөнгөн өвөл-2016” арга хэмжээг 01-р сарын 16-ны өдөр аймгийн Есөнбулаг сумын Олон нуурт Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд байгууллагуудын дунд хурд, хүч, авхаалж самбаа сорьсон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж нийт 20 гаруй байгууллагын 430 орчим хүн хамрагдлаа.
2. Шарга Хүйсийн говийн нутгуудаар цасны зузаан сүүлийн 5 жилийн дунжаас 2-3 дахин их 14-17 см, салхи шуурга ороогүй битүү цасан бүрхүүлтэй өдөртөө 25-30 хэм хүйтэн, шөнөдөө 40-46 хэм хүйтэрч зэрлэг амьдтад идэш тэжээл багатай байгаагаас харсүүлтий, зээр, бөхөн ихээр хорогдсон. Иймд аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус газрын албан хаагч нар цаг агаарын хүндрэлтэй байгаа газар нутгуудаар биотехникийн арга хэмжээ авч нийт 540 боодол өвс тэжээлийг тараан ажилласан.
3. Аймгийн ЗДТГ, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран “Говь-Алтай аймгийн бахархалт амьтан “Мазаалай баавгай”-г хамгаалах, сурталчилах, амьдрах орчныг тэтгэх ажилд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 02 сарын 22-ны өдөр төрийн болон төрийн бус байгууллагууд, орчны бүсийн сумд, хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулан зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид мазаалай баавгайг хамгаалах, сурталчилан таниулах, амьдрах орчныг нь тэтгэх талаар олон санал, санаачлагуудыг гаргасан бөгөөд 2016 онд тусгайлан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллахаар шийдвэрлэлээ. Манай байгууллагаас энэ жил Нутгийн бахархал болсон “Говийн баавгайгаа хамгаалая” уриан дор дэлхийн амьтан ургамлын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Орон нутгийн судлах музейтэй хамтран Есөнбулаг сумын бүх цэцэрлэгийн 41 багш нарт мэдээлэл хийж, ерөнхий боловсролын сургуулиудын эко клубын 80 гаруй сурагчдад уулзалт ярилцлага зохион байгуулж, Мазаалай баавгайг хамгаалах, сурталчилах, амьдрах орчныг тэтгэх ажлын хүрээнд аймгийн нийт биологийн багш нарт мэдээлэл хийлээ. Уг багш нар мазаалай баавгайн талаарх сүүлийн үеийн судалгаа, хийгдэж буй ажлуудын талаар сурагчдад, сумдын иргэд олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллах юм
4. “Дэлхийн усны өдөр”-т зориулан “Ус амьдралын түлхүүр” сарын аяны хүрээнд Хүйсийн говь-Цэцэг нуур, Хяргас нуур-Завхан гол, Алтайн өвөр говийн сав газрын захиргаад, ГИДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа сумдын ЗДТГ, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран усыг хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах уламжлалт зан үйл ёс суртахууны хэм хэмжээг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, дэвшилтэт арга технологиор баяжуулан өсвөр залуу үе, нийт иргэдэд сурталчилан таниулахаар аймгийн 18 сум 2 тосгоны албан байгууллагын ажилтан, албан хаагчид, малчин, тариаланч, оюутан сурагч, бага насны хүүхдүүд, эко клубууд зэрэг зорилтот бүлгүүдийг хамруулан 2016 оны 03 дугаар сарын 10-22 өдрүүдэд сумдад бүсчилсэн байдлаар зохион байгууллаа. Энэ арга хэмжээний үеэр “Орон нутагт усны асуудлаар оролцох, оролцооны бүлгүүд”, цэцэрлэгийн хүүхдүүдэд “Ус гэж юу вэ” сэдвээр тус тус мэдээллийг хийж, “Аав, Ээж, Би” хөгжөөнт, танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион явууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн “Эко клуб”-ын сурагчдыг хамруулан “Ус хэмнэхэд хүүхдүүд бидний оролцоо” сэдвээр мэдээлэл хийж “Дусал хүү” хөгжөөнт тоглоом тоглуулж, хүүхдүүд усаа хайрлан хамгаалах талаар тангараг өргүүллээ. Мөн сумын иргэдийн дунд “Хойчийг ундаалагч чандмана эрдэнээ хойч үедээ цэвэр тунгалагаар нь үлдээхэд иргэн таны оролцоо” сэдвээр мэдээлэл хийн асуулт хариултын АХА тэмцээнийг, “Ус амьдралын түлхүүр” дэвжээг зохион байгууллаа. 3-р сарын 22-нд сумдаас шалгарсан багуудын дунд дэвжээ тэмцээнийг АДБ-ийн Алтай чуулгад зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Шарга сумын “Дусал ус“ баг түрүүлж, 2, 3-р байранд Есөнбулаг сум, Баянтоорой тосгоны багууд тус тус шалгарлаа. Энэ арга хэмжээнд 18 сумын 1180 иргэд оролцож, нийт 800 гаруй хүн үзэж сонирхлоо.
5. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг иргэдийн анхаарлыг хандуулах зорилготой Эх дэлхийн цаг арга хэмжээг “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хүч нэмье” уриан дор Алтай хотын төв талбай Жанчивбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Алтай хотын иргэд 5 дахь жилдээ нэгдэж байгаа ба 800 гаруй иргэд оролцлоо. Тус арга хэмжээнд АДБ-ийн Алтай чуулгын уран бүтээлчид, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, 1-р сургууль, Халиун сумын Эко клубын сурагчид хамтран ажиллаж урлагийн тоглолт үзүүллээ.
6. Сум дундын ойн ангитай хамтран, дэлхийн ойн өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн 60 гаруй сурагчдад Ой ба ус, Модны үнэ цэнэ сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтанд оролцсон хүүхдүүдийн дунд АХА тэмцээн зохион байгуулж, мөн Мазаалай, Аялал зэрэг байгаль орчны талаарх хүүхэлдэйн киног сонирхууллаа.
Мэдээ оруулсан : 2016-03-30 16:34:53