Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

   ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

              Тус газар нь 2016 оны 03 сарын 5-наас 2016 оны 03 сарын 11-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Гадаад, дотоодын амрагч, аялагчдад зориулсан аялал, жуулчлалын танилцуулга сэтгүүл, газрын зургийг бэлтгэн хэвлүүлэхээр эх бэлтгэлийн ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.

2. Цээл сумын иргэн Д.Баяртунгалагийн сумын төвд байгуулахааар төлөвлөж буй шатахуун түгээх станцын төслийн баримт бичигт, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийж дүгнэлтийг гарган хүргүүлэв.

3. “Дэлхийн усны өдөр”-т зориулан “Ус амьдралын түлхүүр” сарын аяны хүрээнд Хүйсийн говь-Цэцэг нуур, Хяргас нуур-Завхан гол, Алтайн өвөр говийн сав газрын захиргаад, ГИДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа сумдын ЗДТГ, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран усыг хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах уламжлалт зан үйл ёс суртахууны хэм хэмжээг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, дэвшилтэт арга технологиор баяжуулан өсвөр залуу үе, нийт иргэдэд сурталчилан таниулахаар аймгийн 18 сум 2 тосгоны албан байгууллагын ажилтан, албан хаагчид, малчин, тариаланч, оюутан сурагч, бага насны хүүхдүүд, эко клубууд зэрэг зорилтот бүлгүүдийг хамруулан 2016 оны 03 дугаар сарын 10-22 өдрүүдэд сумдад бүсчилсэн байдлаар зохион байгуулна.

         2016 ОНЫ 03 САРЫН 12-НООС 2016 ОНЫ 3 САРЫН 18-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүн бүрийн анхаарлыг чиглүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” арга хэмжээг 2016 оны 03-р сарын 19-ний өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

2. БОНХАЖЯ-наас 2016 оны 3-р сарын 17-ны өдөр зохион байгуулах байгаль орчны салбарын ажилтнуудын цахим хуралд оролцоно.

Мэдээ оруулсан : 2016-03-11 11:29:43
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.