Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2016 оны 02 сарын 27-ноос 2016 оны 03 сарын 4-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Аймгийн Засаг даргын 2014 оны А/226 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Дэлгэр сумын нутаг дахь “Мандал-Алтай групп”-ын Хөв булгийн хүрэн нүүрсний уурхайн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж дүгнэн ажиллалаа. Шалгалтаар тус уурхай нь 82.55 хувьтай дүгнэгдэж хангалттай гэсэн дүнг авсан бөгөөд цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар зөвлөгөө өгч 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусган ажиллуулахаар боллоо.

2. 2014 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 03-ны өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарлажээ. Байгалийн амьтан, ургамлын өдрийг тэмдэглэх болсноор амьтан ургамлыг сурталчлах, хамгааллыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Манай байгууллагаас энэ жил Нутгийн бахархал болсон “Говийн баавгайгаа хамгаалая” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Орон нутгийн судлах музейтэй хамтран Есөнбулаг сумын бүх цэцэрлэгийн 41 багш нарт мэдээлэл хийж, ерөнхий боловсролын сургуулиудын эко клубын сурагчидтай уулзалт ярилцлага зохион байгууллаа.

3. Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын салбарын 2016 оны удирдах ажилтны зөвлөгөөнийг 2016 оны 3-р сарын 17-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан тус хуралд хэлэлцэх саналыг БОНХАЖЯ-нд хүргүүллээ.

2016 ОНЫ 03 САРЫН 5-НААС 2016 ОНЫ 3 САРЫН 11-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Тус газрын дарга аймгийн Засаг даргатай үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулна.

2. Өвөлжөөлөлт хүндрэлтэй байгаа газруудад зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авч ажиллана.

Мэдээ оруулсан : 2016-03-04 14:43:02
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.