Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2016 оны 01 сарын 16-наас 2016 оны 01 сарын 22-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна.

Үүнд: 1. БОНХАЖЯ-ны Сайдын А/435 дугаар тушаалаар батлагдсан “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллуулахаар бүх сумдад албан бичиг хүргүүллээ.

2. “Цэвэр агаар-идэвхитэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маяг” уриан дор зохион байгуулж буй “Мөнгөн өвөл-2016” арга хэмжээг 01-р сарын 16-ны өдөр аймгийн Есөнбулаг сумын Олон нуурт Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгууллаа. Байгууллага, хамт олны дунд хурд, хүч, авхаалж самбаа сорьсон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан ба нийт 20 гаруй байгууллагын 430-аад хүн хамрагдлаа.

3. Цээл сумын “Хөвчийн найтуур” хоршооны эсгийний үйлдвэрийн төслийн баримт бичигт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийж нөхцөл бололцоотойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн дүгнэлтийг хүргүүллээ.

4. Сумдын байгаль хамгаалагчид газрын дарга, сумдын Засаг дарга нартай 2016 оны үр дүнгийн гурвалсан гэрээ байгуулж байна.

5. Цагдаагийн газраас гэмт хэргийн нөхцөл байдлын талаар тус газрын нийт ажилтан, албан хаагчдын дунд аймгийн хэмжээнд 2015 онд гарсан хулгайн гэмт хэрэг, цаашид иргэдийн анхаарах асуудлын талаар мэдээ, мэдээллийг Эрүүгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Д.Энх-Амгалан, эргүүлийн цагдаа, ахлах ахлагч М.Мөнхжаргал нар танилцууллаа.

2016 ОНЫ 01 САРЫН 23-НААС 2016 ОНЫ 01 САРЫН 29-НИЙ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Сумдаас ирсэн саналыг нэгтгэн аймгийн хэмжээний хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг ИТХ-аар батлуулахаар тогтоолын төслийг боловсруулж байна.

2. БОНХАЖЯ-наас гаргасан дүгнэлт, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн Ундрага-Алтай ОНӨААТҮГ-тай ус ашиглуулах гэрээг нөхөн байгуулна.

3. БОНХАЖЯ, “Дэ Нэйче Консерванси”-тай хамтран Монгол орны баруун хэсэг болох төвийн бүсэд Монгол Алтай , Алтайн Ар говийн экологийн бүс нутаг, Хангай Хөвсгөлийн экологийн бүс нутгийн үнэлгээ хийж дуусаж байгаатай холбогдуулан үр дүнг танилцуулах, үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж болох талаар газарзүйн мэдээллийн системийн сургалтыг Ховд аймагт 2016 оны 1-р сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулах ба уг сургалтанд тус газрын ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг оролцоно.

Мэдээ оруулсан : 2016-01-22 16:35:01
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.