Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2016 оны 01 сарын 4-нөөс 2016 оны 01 сарын 08-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. ТЗУХэлтэст байгууллагын 2015 оны үйл ажиллагааны тайлан, ерөнхий менежерийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг хүргүүллээ.

2. Авто машин, ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх зориулттай Дашваанжил ХХК-ны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авч хянан баталлаа.

2016 ОНЫ 01 САРЫН 09-НӨӨС 2016 ОНЫ 01 САРЫН 15-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Байгууллагын 2016 оны жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулан газрын даргаар батлуулна.

2. Байгууллагын архивт нөхөн бүрдүүлэлт хийж ажилтнуудаас архивын баримтын материалыг хувиарийн дагуу хүлээн авч эхлэнэ.

3. Цээл сумын “Хөвчийн найтуур” хоршооны эсгийний үйлдвэрийн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийнэ.

Мэдээ оруулсан : 2016-01-13 17:10:23
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.