Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2015 оны 12 сарын 19-нөөс 2015 оны 12 сарын 25-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтийг жилийн эцсийн байдлаар гарган аймгийн ЗДТГ-ын ТЗУХэлтэст хүргүүллээ.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2015 онд хийгдсэн ажил дүгнэх, 2016 оны зорилго, зорилтоо тодорхойлох, шинээр гарсан дүрэм журмуудыг танилцуулах сургалт, семинарыг сумдын байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагчдад 2015 оны 12 сарын 22-23-ний өдрүүдэд зохион байгууллаа.

3. Марко поло ХХК-ны Хөх сэрх-1, Хөх сэрх-2 алтны уурхайн байгаль орчны менежментийн төлөвлөгөө тайланг хүлээн авч дүгнэлээ.

2015 ОНЫ 12 САРЫН 26-НААС 2015 ОНЫ 12 САРЫН 31-НИЙ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг нэгтгэн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлнэ.

2. Аймгийн Засаг даргатай БОАЖГ-ын даргын байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэн хүргүүлнэ.

Мэдээ оруулсан : 2016-01-13 17:07:24
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.