Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2015 оны 12 сарын 12-ноос 2015 оны 12 сарын 18-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Тус газрын 2015 үйл ажиллагааны тайланг нэгтгэн БОНХАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газарт хүргүүллээ.

2. 2015 оны 12-р сарын 7-ноос 13-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Бэлчээр ашиглагчдын холбоо, Халиун, Баян-Уул, Тонхил, Шарга, Төгрөг, Хөхморьт, Дарив зэрэг сумдын Засаг даргын Тамгын газар, МЭҮТасаг, багийн Засаг дарга, Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран “Малчны ухаан газар тэнгэрээ шинжихээс эхэлдэг” сургалт, суртачилгааны ажлыг бөхөн бүхий эдгээр сумдад хийлээ. Уг сургалтыг “Малчны ухаан газар тэнгэрээ шинжихээс эхэлдэг” мини парламентыг эко клубын сурагчдын дунд, “Малчны ухаан газар тэнгэрээ шинжихээс эхэлдэг” уулзалт ярилцлагыг малчдын дунд зохион байгуулсан.

3. Тус газрын байгаль хамгаалагч, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтнуудын 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хүлээн авч дүгнэсэн.

4. Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд орж тэнцсэн Б.Өлзийсайхан, Э.Няндагсүрэн нарыг тус газрын Чандмана, Есөнбулаг сумын байгаль хамгаалагчаар 2015 оны 12 сарын 14-ны өдрөөс томилон ажиллуулахаар шийдвэрлэснийг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн.

2015 ОНЫ 12 САРЫН 19-НӨӨС 2015 ОНЫ 12 САРЫН 25-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Байгаль орчны салбарт 2015 онд хийгдсэн ажил дүгнэх, 2016 оны зорилго, зорилтоо тодорхойлох, шинээр гарсан дүрэм журмуудыг танилцуулах сургалт, семинарыг сумдын байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагчдад 2015 оны 12 сарын 22-24 өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мэдээ оруулсан : 2015-12-18 09:53:19
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.