Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ Тус газар нь 2015 оны 12 сарын 5-наас 2015 оны 12 сарын 11-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Хантайширын нурууны зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд аймгийн ИТХ-ын 2015 оны 12-р сарын 04-ний X хуралдаанаар авсан Тогтоолыг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст бүртгүүлэхээр хүргүүллээ.

2. 2015 онд тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, 2016 онд хамтран ажиллах ажлын санал, төлөвлөгөө боловсруулан БОНХАЖЯ-нд хүргүүлсэн.

3. БОНХАЖ-ын Сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт, 2016 онд байгуулах гэрээнд тусгах саналыг боловсруулан БОНХАЖЯ-нд хүргүүлсэн.

4. “Есөн эрдэнэ ундрага” ХХК нь ус ашиглах хүсэлт ирүүлсний дагуу ус ашиглах дүгнэлтийг гарган 2015 оны 12 сарын 07-ны өдрийн №387 албан бичгээр хүргүүллээ.

5. Есөнбулаг сумын Харзат багт байрлалтай Дашваанжил ХХК-ны авто машин, ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх үйлчилгээний зориулалтай төслийн баримт бичигт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2015 оны 12-р сарын 8-ны өдрийн №2015/41 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн хариуг хүргүүлсэн.

6. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Дарив, Тонхил, Баян-Уул, Хөхморьт, Халиун, Шарга, Төгрөг сумдад “Малчны ухаан газар тэнгэрээ шинжихээс эхэлдэг” сэдэвт сургалт сурталчилгааны ажлыг 2015 оны 12-р сарын 4-нөөс эхлэн эко клубын сурагчид, малчдын дунд мини парламент хэлбэрээр зохион байгуулж байна. 2015 ОНЫ 12 САРЫН 12-НООС 2015 ОНЫ 12 САРЫН 18-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Байгууллагын жилийн ажлын тайланг нэгтгэн бичиж БОНХАЖЯ-нд хүргүүлэн ажиллана.

2. Аймгийн Засаг даргатай БОАЖГ-ын даргын байгуулсан гэрээний биелэлтийг ЗДТГ-т хүргүүлнэ.

Мэдээ оруулсан : 2015-12-11 09:49:36
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.