Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2015 оны 11 сарын 28-наас 2015 оны 12 сарын 4-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Аймгийн хэмжээнд хог хаягдлын тооллогыг хийж Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу дүн мэдээг нэгтгэн БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газарт хүргүүлэв.

2. Аймгийн ИТХ-ын 2015 оны 48, 69, 76-р тогтоолоор эвдэрч эзэнгүй орхигдсон газарт нөхөн сэргээлт хийсэн судалгааг гарган БОНХАЖЯ-нд хүргүүллээ.

3. Дарив, Тонхил, Бугат, Баянтоорой, Алтай сумдын нутгаар эргүүл хяналт шалгалтын ажлаар Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран 2015 оны 11 сарын 25-наас 12 сарын 02-ны өдрүүдэд ажиллав. Тус ажлын хэсэгт мэргэжилтэн Г.Олонбаатар, Б.Пүрэвдорж, жолооч М.Жавхлан нар ажиллалаа.

4. Хантайширын нурууны зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалтанд авах, асуудыг аймгийн ИТ-ийн Тэргүүлэгчдийн хурал, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж байна.

5. Авто тээврийн хэрэгслээс байгальд гаргаж байгаа утааны хэмжээнд хяналт тавих ажлын удирдамжийг Авто тээврийн газар, Цагдаагийн газартай хамтран батлуулаа.

6. Аялал жуулчлалын шинэ маршрут, чиглэлийг Засаг даргын захирамжаар батлуулахаар бэлэн болоод байна.

2015 ОНЫ 12 САРЫН 5-НААС 2015 ОНЫ 12 САРЫН 11-НИЙ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Марко Поло, Гоби Коул Энд Энержи ХХКомпаниудын менежментийн төлөвлөгөөний тайланг хүлээн авч дүгнэлт гарган хүргүүлнэ.

2. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран бөхөн бүхий сумдад “Малчны ухаан газар тэнгэрээ шинжихээс эхэлдэг” сэдэвт сургалт сурталчилгааны ажлыг 2015 оны 12-р сарын 4-нөөс 12-р сарын 19-ний хооронд хийхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Мэдээ оруулсан : 2015-12-07 09:47:37
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.