Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Зэрлэг амьтдын цэгэн тооллого хийгдлээ

2015 оны 09 сарын 28- 10 сарын 4 хүртэл 7 хоногийн хугацаанд Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсгийн нийт нутаг дэвсгэрийг хамруулан зэрлэг ан амьтадын цэгэн тооллогын ажлыг зохион байгууллаа. Энэ судалгааны ажлыг 5 жил тутамд тогтмол хийж гүцэтгэдэг бөгөөд энэ тооллогын үр дүн боловсруулалтын үе шатандаа явагдаж байна.  Цэгэн тооллогыг ДЦГ-ын баруун, зүүн 2 хэсэгт нийт 80 цэгийг сонгон бүх цэгийн тоологч нар өглөөний 8, 10, 12, 14, 16 цагуудад ажиглагдсан бүх амьтадын байршил, зан төрх, зай, өнцөг зэргийг тэмдэглэсэн болно.

Мониторингийн ажилд дараах Хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэн, Байгаль хамгаалагчид оролцов.

  • ГИДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргаанаа - 11
  • ГИДЦГ-ын “Б”хэсгийн хамгаалалтын захиргаа - 15
  • Мянган угалзатын хамгаалалтын захиргаа - 9
  • Мөнх хайрханы хамгаалалтын захиргаа – 9
  • Бугат сумаас – 4 нийт 48 хүний бүрэлдэхүүнтэй 5 баг болон ажиллалаа.

Мэдээ оруулсан : 2015-10-22 16:01:48
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.