A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 124

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 188

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 189

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 192

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 200

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 201

Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар © 2014
Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: front_page/single_news.php

Line Number: 2

СТАТИСТИК МЭДЭЭ 3-Р УЛИРАЛ

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2015 оны III улиралд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. 1. Говь-Алтай аймагт аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Засагт ханы гал голомт Алтай нутаг, Их монгол элсний өвөрт орших байгалийн үзэсгэлэнт газар “Эрээн нуур”-ыг түшиглэн “Элсний фестиваль- 2015” наадмыг Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Жаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ЗДТГ, Монгол элсний тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ”Эрээн нуур” жуулчны бааз хамтран 2015 оны 7 сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг фестивалийг зохион байгуулснаар гадаад дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, шинэлэг арга хэмжээ боллоо. Фестивалийн хүрээнд элсний спорт, морин спорт, элсний үзүүлбэр, элсний марафон гүйлт зэрэг уралдаан тэмцээн болж дотоодын аялагч 255, гадаадын аялагч 4, нийт 259 хүн хамрагдсан арга хэмжээ боллоо. 2. Аймгийн хэмжээнд 2016-2021 онуудад шаардагдах хөв цөөрмийн мэдээлэл болон Усны тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг гарган БОНХАЖЯ-ны Газар захион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газарт хүргүүллээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А230/127 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Монгол улсын засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолыг сумдын Засаг дарга нарт хүргүүлэн ажиллав. 3. Халиун, Шарга, Төгрөг, Бугат, Тонхил, Дарив зэрэг сумдын нутаг дэвсгэрт байрлах 21 зогсоол цэгүүдэд цөлжилтийн мониторингийн судалгааны ажлыг 7-р сарын 31-нээс 8-р сарын 9 хүртэлх хугацаанд БОАЖГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, УЦУОШГазартай хамтран зохион байгуулсан бөгөөд мэргэжилтэн Б.Гандорж оролцон ажиллалаа. 4. БОНХАЖЯ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Ногоон хөгжлийн туршлага” солилцох сургалтыг 2015 оны 8 сарын 5-наас 6-ны хооронд зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд тус газрын мэргэжилтнүүд, аймгуудын БОАЖГ-ын дарга, мэргэжилтнүүд оролцлоо. 5. Аймгийн Засаг даргын 2014 оны 05 сарын 13-ны өдрийн А/226 захирамжаар томилогдсон ажлын хэсэг MY-015036, MY-017177 тусгай зөвшөөрлийн дагуу Бигэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Марко поло ХХК-ны Хөх сэрх-1, Хөх сэрх-2 алтны шороон ордны уурхайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж 12.8 га газрын нөхөн сэргээлтийн ажлыг хагас жилийн байдлаар хүлээн авлаа. 6. 2015 оны 8 сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг аймгийн төвөөс Ховд аймгийн Дарви сум хүртэл 165 км хатуу хучилттай замын ажилтай танилцлаа. Ажлын явцтай танилцахад төслийн эхний хэсэг болох 60 км замын дэржигнүүрийг хусах, 8 км замын хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн чулуу бутлуурын 2 карьер, элс, хайрга, шорооны 4 карьер ажиллаж замын ажилд хэрэглэгдэх гол түүхийн эдийг стантартын дагуу бэлтгэсэн байна. Тус замын компаний байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчласан үнэлгээтэй танилцаж санал зөвлөмж гарган ажиллалаа. 7. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны удирдлагаас аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Ус цаг уур, орчны шинжилгээний албадын дарга, мэргэжилтнүүдтэй цахим хурал хийж цаг үеийн асуудлаар болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан нэгдсэн үүрэг даалгавар, чиглэл өгөх хурлыг 2015 оны 9 сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Уг хуралд аймгуудын БОАЖГазрууын өнөөгийн тулгамдаж буй асуудал болон нэн шаардлагатай хийх ажлуудын талаар санал бодлоо солилцов. Цахим хуралд байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтнүүд, Сав газрын захиргааны дарга, Ойн ангийн дарга, УЦУОША-ны дарга, мэргэжилтнүүд, Говийн Их дархан газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга зэрэг 21 хүн оролцлоо. 7. Сүүлийн жилүүдэд хууль бус ангийн хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа учир Амьтны тухай хууль, БОНХ-ийн сайдын 2014 оны А-61 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, хууль бус агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарваганы эргүүлд гарч ажилласан. Эргүүлийн явцад голцуу Цогт болон бусад урд чиглэлийн сумдаас зөрчил илэрч байна. Иймд БОАЖ-ын газраас Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт, Цээл сумдын байгаль хамгаалагчдын хамтаар Бурхан буудай, Эмээлцэг, Далан гэгээтийн нуруу, Бумбан улаан, Чачран, Уст улаан, Сэрвэн зэрэг алтайн нурууны тарвага бүхий гол нуруугаар 9-р сарын 06-13-ны хооронд эргүүл хяналтын ажлыг хийн нийт 760 км зам туулж 50 гаруй малчин өрхөөр орж ухуулга сурталчилгаа, үзлэг шалгалтыг хийлээ.

Мэдээ оруулсан : 2015-09-25 16:23:30
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.