A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 124

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 188

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 189

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 192

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 200

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 201

Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар © 2014
Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: front_page/single_news.php

Line Number: 2

2015 ОНЫ II УЛИРЛЫН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН  БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2015 ОНЫ II УЛИРЛЫН МЭДЭЭ

2015.06.23                                                                                                  Есөнбулаг сум

            Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2015 оны II улиралд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.

  1. “Эх дэлхийгээ хамгаалахын тулд бид бүгд хамтдаа” сарын аяны хүрээнд байгаль орчны салбарын ажилчид болон цаг уурын салбарын ажилчдын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг УЦУОША-ны даргын баталсан хөтөлбөрийн дагуу 2015 оны 04-р сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын 1 дүгээр байрыг Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Баярбилэг, 2 дугаар байрыг БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, 3 дугаар байрыг УЦУОШАлбаны инженер Т.Дэлгэрмаа, Б.Энхжаргал нар тус тус эзэллээ.

  1. Тус газраас ус хэрэглэгч, ашиглагч, худаг гарсан иргэдийн судалгааг нэгтгэн гаргав. Үүнд: Ус хэрэглэгч 169, ус ашиглагч 111 аж ахуй нэгж, хашаандаа худаг гаргасан иргэн 4 байна.
  2. Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бизнес эрхлэх сонирхол бүхий иргэд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой “Говь-Алтай аймгийн аялал жуулчлалыг эрчимжүүлэх нь“ сэдэвт сургалт 2015 оны 5 сарын 1-нд БОАЖГ-т зохион байгуулагдлаа. Тус сургалтанд Аялал жуулчлалын үндэсний төвийн захирал О.Цоодол, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мандах, Хөгжлийн бодлогын хэлтсийн байгаль орчин уул уурхай, аялал жуулчлалын бодлого хариуцсан мэргэжилтэн Э.Бямбаа,  Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн Г.Золзаяа, Ч.Батцэцэг, Стандарт хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн Ч.Наранчимэг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын хамт олон, жуулчны баазаас Монцульхир, Хүнхэр амралт аялал жуулчлалын цогцолбор, Эрээн нуур, Бяцхан төгөл  зочид буудлаас Алтай, Дуган, Замын тэнгэр, Залуур-Алтай, Тайгам тал, Амар-Алтай, Халиун, Од  сувилалын газруудаас Шимт элс, Дүгнэн ХХК-ы  захирал, менежер, тогооч мөн аялал жуулчлалын бизнес эрхлэх сонирхол бүхий иргэд 25 хүн хамрагдлаа. 

Аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдалд нөөцийн үнэлгээ хийж  Тайширын УЦС, Гэгээн нуур, Нарванчин гэгээний хийдийн туурь  дээр аялалыг зохион байгуулж цаашид анхаарах, хийж хэрэгжүүлэх ажлын талаар  харилцан ярилцлаа. Тус аймаг нь аялал жуулчлалын нөөц бололцоо ихтэй боловч сайн маркетинг, менежмент их дутагдалтай, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд нь хоорондын уялдаа холбоо сул зэргээс  шалтгаалан аялал жуулчлалын хөгжил сул байгааг сургалтанд хамрагдагсад ойлгон цаашид анхаарах зүйтэй юм гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

            Мөн Засагт ханы гал голомт Говь-Алтайн аялал жуулчлалын холбооны дүрмийг хэлэлцэж батлан аялал жуулчлалын холбоог байгуулав.

  1. “Ойн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2010 оны 63, 2013 оны 178-р зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 4 сарын 2-ны өдрийн А-146 тоот тушаалыг үндэслэн  Аймгийн Засаг даргын 2015 оны 4 сарын 17-ны өдрийн А/136 тоот захирамж гаргуулан ажиллалаа. Улсын хэмжээнд “Нэг сая мод тарьж ургуулах хөдөлгөөн” өрнүүлж байгаатай холбогдуулан мод тарих ажлыг аймгийн хэмжээнд зохион 5 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгууллаа.

      Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр, Улсын хэмжээнд 1 сая мод тарьж ургуулах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд төв суурин газрын 176 айл өрх 814 ширхэг мод, аж ахуйн нэгж, албан байгууллагууд нийтийн эзэмшлийн талбай болон байгууллагын гадна тохижилтондоо 4288 ширхэг мод, нэрэмжит төгөл бичил цэцэрлэгт 426 мод, шинээр нийт 7 га талбайд бичил цэцэрлэг байгуулж 2900 мод тарьж нийт 158 аж ахуйн нэгж, албан байгууллага, 2874 иргэн оролцож 8511 мод, бут сөөг тарьж 2930м2 талбай зүлэгжүүлсэн, цэцгийн мандал 26м2 талбайд байгуулж нийт 27360.0 төгрөг зарцуулсан байна.

  1. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотод 5 дугаар сарын 14-15 өдрүүдэд зохион байгуулагдсан “Байгалийн нөөцийн хамтын менежмент” нөхөрлөлүүдийн үндэсний чуулганд тус аймгаас 20 нөхөрлөлийн 25 төлөөлөгч оролцож, 6  нөхөрлөл суль, цулихар, малын тоног хэрэгсэл, хужир, эсгий эдлэл, ноос ноолуураар хийсэн бэтээлүүдээ сурталчилан борлууллаа.

    Үндэсний чуулганы үеэр байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээхэд учирч буй бэрхшээл, түүнийг арилгах арга зам, байгалийн нөөцийн хамтын менежментэд оролцогч талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлага, хамтын ажиллагаа, төрөөс нөхөрлөлийн талаар баримтлах бодлого,  эрх зүйн орчин, үйл ажиллагааг цаашид бэхжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

             Тус аймгийн Ээж хайрхан нөхөрлөл  шилдэг нөхөрлөлөөр шалгарсан ба Эрдэнэ сумын Гантиг хайрхан нөхөрлөлийн ахлагч  Ш.Доржготов байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдлаа.

  1. 2015 онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Тонхил, Дарив сумд 5 га талбайд ойн зурвас байгуулах,  “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Жаргалан, Тайшир, Баян-Уул сумдад 5 га талбайд ойн зурвас байгуулж ойжуулалт хийхээр шийдвэрлэсэн бөгөөд  аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, байгаль хамгаалах нөхөрлөл, малчны бүлгүүдээс ирүүлсэн төслийг сонгон шалгарууллаа. Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Дарив сумын Ц.Хэнз бүлгийн ахлагчтай Урт салаа малчдын бүлгээс ирүүлсэн ойн зурвас байгуулах төсөл, Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойн зурвас байгуулж ойжуулалт хийх ажлын хүрээнд Есөнбулаг сумын “Эрүүл ус” ОНӨААТҮГ-ын “Ногоон төгөл-Ногоон ирээдүй” төслүүд шалгарч гэрээ байгуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ой хамгаалал ойжуулалтыг зохицуулах хэлтэст гэрээг батлуулахаар хүргүүллээ.
  2. Дэлхийн байгаль хамгаалах өдрийг жил бүрийн  6 дугаар сарын 5-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “7 тэрбум мөрөөдөл Нэг ертөнц, Зөв хэрэглээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр салбарын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилан олон нийтэд мэдээ мэдээллийг түгээх зорилгоор “Шинэ Алтай” захын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
  3. “Мазаалай хамгаалах, сурталчлах” сарын аянд 9 сумын 10 эко клубын     мазаалай баавгайг хамгаалж өсгөн үржүүлэх талаарх санаа бодлыг  хүн бүр дэвшүүлэн гаргах, сурталчилан таниулах, иргэд, хүүхэд залуусын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, нутаг орны нэрийн хуудас болсон уг амьтныг хайрлан хамгаалах сэтгэхүйг төлөвшүүлэх зорилготой арга хэмжээ зохион байгуулсан тайланг хүлээн авч шалгарууллаа. 1-р байранд Есөнбулаг сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн Алтанзул багштай “Ногоон дэнлүү” эко клуб, 2-р байран Баян-уул сумын Ч.Сумхүү багштай “Хүүхэд ба байгаль” эко клуб тус тус шалгарлаа. Мазаалай хамгаалах, сурталчлах сарын аянд шалгарсан шилдэг 2 эко клубын  багш сурагчдыг Ээж хайрхан уул, ГИДЦГ-ын А хэсэгтэй танилцуулах аялалыг 2015 оны 6 сарын 18-22-ны хооронд зохион байгууллаа.

            Мөн байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ээж хайрхан уулын түр амрах байрыг мэдээллийн төв болгон тохижуулах аялагч жуулчдад Ээж хайрхан уулын байгалийн тогтоц биологийн олон янз байдал аялах маршрут зэрэг олон мэдээллийг нэг дороос олгохоор ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран ажиллалаа.

  1. 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Цөлжилтийг сааруулах чиглэлээр баримталж буй бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги зэрэг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.

 


 

Мэдээ оруулсан : 2015-08-19 11:17:48
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.