Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Байгаль орчны үнэлгээ, аудит
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай ойлголт

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

          Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойшхи жилүүдэд байгалийн нөөц баялгийг эмх замбараагүй ашигласнаар байгаль орчны орчны бохирдол, доройтол, байгалийн нөөц баялгийн хомсдол үүсэж, бохирдлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээхэд ихээхэн хэмжээний хөрөнгө, хүч шаардлагатай болж байна. Иимд шинээр барилга байгууламж барих, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулахдаа юуны өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагатай болсон.

          Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хилгэснээр орчны бохирдол доройтлыг хязгаарлах, байгалийн нөөц баялаг бохирдох, хомсдохоос сэргийлэх, төслийн хэрэгжих чадварыг дээшлүүлэх, экологи-эдийн засгийн үр ашгийг нээгдүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг болзошгүй эрсдэл, хомсдлоос сэргийлэх, тухайн төслөөс хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан тогтоож, түүнийг бууруулах болон арилгах арга хэмжээг бодитой төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдэх юм.

         Иймд шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дахь заалт болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дгээр сарын 11-ний өдрийн А-117 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар хуулийн хавсралт “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангилал”-ын дагуу тодорхой хугацаанд багтаан хийхээр хуулчилсан.

          Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд үйлдвэр, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хийлгэж, нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон шаардлагыг биелүүлэх шаардлагатай гэж заасан байдаг.

           Үнэлгээнд хамрагдсан төслүүдийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-3, А-4, А-5 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах журам”, “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам” –уудын хэрэгжилтийг ханган ажил

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТӨСЛИЙН АНГИЛАЛ

Төслийн ангилал

Хариуцан гүйцэтгэгч

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

1.Уул уурхайн төсөл

-Бүх төрлийн ашигт малтмалын олборлолт

тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд ашиг олох зорилгогүйгээр ашиглагдаж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт

2.Хүнд үйлдвэрийн төсөл

-Ашигт малтмалыг баяжуулах

-боловсруулах

-химийн үйлдвэр

-кокс -химийн үйлдвэр -бусад бүх төрөл

 

З.Хөнгөн, хүнсний үйлдвэрийн төсөл

Улсын чанартай томоохон үйлдвэр

орон нутгийн жижиг, дунд үйлдвэр

4.Хөдөө аж ахуйн төсөл

-усан сан

-усжуулалтын систем -атар газар эзэмших үйл ажиллагаа

-орон нутагт хэрэгжих ойжуулалтын төсөл

-ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн -газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх талбайд

5.Дэд бүтцийн хөгжлийн төсөл

-1 мвт-аас илүү хүчин чадал бүхий эрчим хүчний станц

-35 кв-аас илүү хүчдэл бүхий цахилгаан дамжуулах шугам

-дулааны шугам

-усан цахилгаан станц

-төмөр зам

-нисэх буудал

-улс, хот хоорондын зам

-улс хот хоорондын холбоо -нефтийн бүтээгдэхүүний агуулах

-1 мвт хүртэл хүчин чадал бүхий эрчим хүчний станц

-35 кв хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам

-тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд дамжуулах дулааны шугам

-орон нутгийн чанартай зам, холбоо -шатахуун түгээх станц

6.Үйлчилгээний салбарын төсөл

-50 ор хоногоос дээш хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар

-50 хүртэл ор хоногийн хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар -аялал, жуулчлал эрхлэх

7.Бусад төсөл:

-хот байгуулалт

-батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын зориулалтаар хэрэгжүүлэх төсөл

-усан хангамжийн систем

-цэвэрлэх байгууламж -хог хаягдлын нэгдсэн цэг зэрэг

-10000-аас дээш хүн амтай төв, суурин газрын усан хангамж, цэвэрлэх байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг -батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын зориулалтаар байгуулах улсын чанартай барилга байгууламж,

-10000-аас доош хүн амтай төв, суурин газрын усан хангамж, цэвэрлэх байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг -батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын чиглэлээр байгуулах орон нутгийн чанартай барилга байгууламж

8.Биологийн төрөл зүйлийн төсөл

-улсын чанартай томоохон загасны аж ахуй -ан амьтан, ургамал нутагшуулах, ашиглах болон бусад үйл ажиллагаа

-ан агнуурын болон ойн аж ахуй, ангийн отог -тухайн дэвсгэр нутгийн хүн амын хэрэгцээг хангах зориулалттай загасны аж ахуй

9. Хувиргасан амьд организмтай холбоотой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх

Хувиргасан амьд организмыг гарган авах

-үйлдвэрлэл эрхлэх

-тариалах

-импортлох -хил дамжуулан худалдаалах

Хувиргасан амьд организмыг орон нутагт тариалах

-түүнийг ашиглан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх -ойжуулах нөхөн сэргээлт хийх гэх мэт

10.Химийн хортой болон цацраг идэвхт бодис, аюултай хаягдлын төсөл

Химийн хортой болон цацраг идэвхт бодис, аюултай хаягдлыг боловсруулах, ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагаа

 

11.Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах үйл ажиллагаа

Улсын тусгай хамгаалалттай газрын хилийн цэсэд явуулах үйл ажиллагаа

-орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт явуулах үйл ажиллагаа

 

Мэдээ оруулсан : 2015-05-04 16:02:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.