Аймгийн хэмжээнд үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-5 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам” –ын дагуу тухайн жилийн менежментийн төлөвлөгөөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллана уу. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамрагдаагүй аж ахуйн нэгжүүд нөхөн үнэлгээнд хамрагдана уу.
Мэдээ оруулсан : 2015-05-01 11:00:00