2015 ОНЫ I УЛИРЛЫН МЭДЭЭ
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
2015.03.24 Алтай хот
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2015 оны I улиралд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.
Тус аймагт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БОАЖГазар, УЦУОШАлба, Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги хамтран Байгалийн амьтан, ургамлын өдөр, Дэлхийн усны өдөр, Дэлхийн ойн өдөр, Дэлхийн цаг уурын өдөр, Эх дэлхийн цаг арга хэмжээ зэрэг тэмдэглэлт өдрүүдийг “Эх дэлхийгээ аврахын тулд бид бүгд хамтдаа” уриан дор зохион байгуулахаар хамтарсан удирдамжийг батлалаа. Уг сарын аяны хүрээнд иргэд, олон нийт, хүүхэд багачууд, албан байгууллагуудад чиглэсэн 11 ажлыг зохион байгуулахаар төлөвлөн аяны төлөвлөгөөний дагуу олон талт ажлуудыг зохион байгууллаа. Мөн эргүүл, хяналт шалгалт, аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан хяналт шалгалтын ажлын хэсэгт орж аж ахуй нэгж, байгууллага, сумдаар ажиллалаа. Үүнд:
-
Тус газраас 2015 оны 1 сарны 14-ний өдөр Тайшир сумын Гэгээн нуурт тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран хууль бус загас агнуурын эргүүл, хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтын явцад УНЗ 93-57 дугаартай автомашинтай 3 иргэн загасчилж байсныг саатуулж, засаг барих хэрэгсэл болон барьсан загасыг хураан авлаа. Мөн Гуулин тосгоноос загас барихаар фургон машинтай 4 иргэнийг явж байсныг замд нь саатуулж анхааруулах арга хэмжээ авч буцаан явуулсан. Мөн агентлаг, албан байгууллагуудад хууль бусаар загас агнахыг анхааруулж хориглосон албан бичгийг хүргүүллээ.
-
Аймгийн Засаг даргын 2015 оны 1 сарын 16-ны өдрийн дугаар А/07 захирамжаар Алтай хотын нам даралтын зуухаар халаалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөд үзлэг шалгалт хийх ажлын хэсэг 2015 оны 1 сарын 19-өөс 1 сарын 21-ний өдөр ажиллаж уурын зуухнуудад Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх, янданд утааны шүүлтүүр тавих, үнс хог хаягдлын цэгтэй болох шаардлагыг тавьсан. Мөн 2015 оны 1 сарын 16-ны өдөр Есөнбулаг сумын албан байгууллагуудын ойр орчмын хог хаягдлын цэвэрлүүлж хяналт тавьж ажиллалаа.
-
“Цэвэр агаар-Идэвхтэй хөдөлгөөн,эрүүл амьдралын хэв маяг” уриан дор Алтайн жавар-2015 мөсний баярыг Биеийн тамир, спортын газартай хамтран 2015 оны 01 сарын 31-нд Есөнбулаг сум Олон нуурт зохион байгууллаа. Байгаль орчны тэнцвэр алдагдаж хүний эрүүл мэндэд нөлөөлөх элдэв өвчин эмгэгийг цэвэр агаар идэвтэй хөдөлгөөнөөр эмчилдэг болсон энэ үед Алтайчууд эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж нэгэн өдрийг хөгжөөнтэй байр хөөртэй өнгөрөөлөө. Тус арга хэмжээнд 28 байгууллагын 520 орчим хүн хамрагдаж цэвэр агаар-байгальд ээлтэй аялалын талаар албан байгууллгын мэндчилгээ, мөсний шагай, буухиа уралдаан, олс таталт, алтан хонх тэмцээн, мөсний бүжиг гэсэн 6 төрлийн тэмцээнээр хурд хүч авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээний нийлбэр дүнгээр:
-
Аймгийн ЗДТГ
-
Мэргэжлийн хяналтын газар
-
1-р цэцэрлэг тус тус байр эзлэлээ.
-
Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх сарын аяны хүрээнд Ус цаг уур орчны шинжилгээний алба, Хүйсийн говь, цэцэг нуурын сав газар, Сум дундын ойн ангитай хамтран “Тогтвортой хөгжил-Бидний ирээдүй” сэдвийн хүрээнд байгаль хамгаалах талаар танин мэдэхүйн мэдээ мэдээлэл хүргэх, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн 430 сурагчдад мэдээлэл хийлээ.
-
Мөн дээрх сарын аяны хүрээнд “Дэлхийн Усны өдөр”-ийг “Ус-Тогтвортой хөгжил” уриан дор явуулахаар зарласны дагуу тус өдрийг тохиолдуулан иргэд, сургуулийн сурагчид, ус ашиглагч, хэрэглэгч байгууллагуудын дунд олон ажлуудыг Ус цаг уур орчны шинжилгээний алба, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаадтай хамтран зохион байгууллаа. Үүнд:
Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд “Ус ба тогтвортой хөгжил”, бага ангийн сурагчдын дунд “Усаа хайрлая” гар зургийн уралдаан, дунд ангийн сурагчдын дунд “Ус ба хөгжил” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зарлан эхний 3 байр, тусгай байрыг тус тус шалгаруулан шагнаж урамшуулав. Мөн “Усны үнэ цэнэ“ сэдэвт дэвжээ тэмцээнд ерөнхий боловсролын
сургуулиуд, МСҮТөвийн ахлах ангийн сурагчдын нийт 5 баг оролцож орон нутгийн өмнө тулгамдаад байгаа хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, усны нөөц, түүний зохисгүй хэрэглээ, чанарын асуудал усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх санал, санаачлага гарган өрсөлдөж 1 дүгээр сургуулийн “Хар цагаан“ баг I байр, 3 дугаар сургуулийн “Амьдрал” баг II байр, 2 дугаар сургуулийн “Чандмань эрдэнэ“ баг III байр тус тус эзлэлээ .
“Усны зүй зохистой хэрэглээ” тулгамдаж буй асуудлууд хэлэлцүүлгийг Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, “Тайшир-Гуулин УЦС” ХХК, Ундарга-Алтай ОНӨААТҮГ, Алтай-Эрүүл ус ОНӨААТҮГ–уудтай хамтран Есөнбулаг сумын ус ашиглагч, хэрэглэгч байгууллагуудын дунд 2015 оны 3 сарын 20-ны өдөр тус газарт зохион байгууллаа.
-
Ховд аймгийн Булган сумд шүлхий өвчний сэжиг илэрсэнтэй холбогдуулан Ховд аймагтай хиллэдэг Бугат, Алтай суманд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, сэрэмжлүүлэг хүргэх, Алтай суманд гарсан үхрийн Дуут хавдар өвчинтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулж буй ажлын явцтай танилцаж биечлэн ажиллаж шаардагдах арга хэмжээ авах, Мөн Цогт сумд галзуу өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулж ажилласан ажлын явцтай танилцаж зөвлөгөө өгөх зорилготой аймгийн Засаг даргын 2015 оны 3 сарын 9-ний өдрийн захирамжаар томилогдсон ХХААГ-ын дарга Б.Амартүвшин, Мал эмнэлгийн хэлтсийн дарга С.Бөхбаатар, тус газрын дарга О.Одгэрэл, мэргэжилтэн Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 3 сарын 10-12-ны өдрүүдэд дээрх сумдад ажиллалаа.
-
Mongolia ITM-2015” (Mongolia International Tourism Мart-2015) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 2015 оны 03 сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хот Мишээл экспо төвд зохион байгуулагдав. Тус үзэсгэлэнд аймгийн Засаг даргаар удирдамж батлуулан Байгаль орчин аялал жуулчлалын газар, Орон нутгийг судлах музейн ажлын хэсэг бэлтгэл ажлыг ханган Улаанбаатар хотод үзэсгэлэнд оролцлоо.
Мэдээ оруулсан : 2015-05-04 16:16:21