Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Цогт сумын Тоонотын хоолойд хөв байгуулсан ажлыг хүлээн авсан тухай

 

Улсын төсвийн хөрөнгөөр Цогт сумын Тоонотын хоолойд хөв байгуулах ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэг аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14 –ний өдрийн А-531 тоот захирамжаар томилогдсон комисс 2014 оны 11 сарын 27 –ноос 30 өдрүүдэд ажиллалаа.

       8 х 8 см квадрат  төмөр ашиглан  төмөр каркас угсарч газарт 30-40 см гүнтэй ухаж суулган тусгай татуургаар габион боомттой бэхэлжээ.  Угсарч босгосон каркасан дээр  НDPE t=1.0мм-н   144м2 геомембраныг  2440х1220мм t=8mm-н хоёр үе нийт 230м2 FIBER хавтангийн завсар байрлуулан  Ф3,5х40 шруп ашиглан бэхэлжээ. Зургийн дагуу FIBER хавтан болон завсар байрлуулсан геомембраны дээд ирмэгийг 100х100 мм  нийт 40х240 у.м/кг булан төмрийг шруп гагнуур хослууллан бэхлэх зэрэг ажил хийгдсэн байна.

       Боомтын хярын урт 48 м, өндөр 3.60 м, ус хаях байгууламжийн өргөн 3.5 м, өндөр 0.5 м хийж габион боомтыг 10 үе өрж хөвийн ус хурах талбайн ул хөрсөнд шүүрэлтийн эсрэг байгууламжаар элсэн хамгаалалтын үе бүхий нийлэг хальсыг 2800м2 талбайд дэвсэн, 30 см гүнтэй суваг тойруулан ухах зэрэг ажлыг хийж хөвийн ажил дууссан байна.

       Комисын гишүүд “Мөнхтооройт” ХХК –ны гүйцэтгэсэн хөвийн ажлыг зураг төсөвийн дагуу баригдсан мөн ус хуримтлуулах хөвийг орон нутагт нь элбэг тохиолдох элс хайрга, шавар чулуу зэрэг барилгын материал болох байгалийн чулууг ашиглан гебион торонд байршуулж гебион боомтыг үечилсэн схемийн дагуу 10  үе хийсэн зэрэг нь шинэ шийдлээр чулуун өрөлгөөр орчин үеийн ус нэвтрүүлдэггүй материалаар хийсэн зэрэг дурьдаж ашиглалтанд хүлээж авахаас татгалзах зүйлгүй гэж дүгнэлээ. Комиссын зүгээс цаашид анхаарах зүйлгүй хэмээн ашиглалтанд хүлээж авахаар шийдвэрлэв

 

.

 

 

 

 

 

Мэдээ оруулсан : 2015-03-04 11:06:43
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.