Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“Дэлхийн усны Өдөр” тун удахгүй !!!!

“Дэлхийн усны Өдөр” нь цэвэр усны ач холбогдолд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах,цэвэр усны нөөцийн тогтвортой менежментийг сурталчлах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 22 нд зохион байгуулагддаг уламжлалтай болсон. 1992 онд Нэгдсэн үндэстний байгууллагын байгаль орчин хөгжлийн бага хуралд дээр олон улсын цэвэр усны өдрийг зохион байгуулах санал дэвшүүлж НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар”Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг анхлан гаргаснаар тодорхой асуудлуудад олон улсын анхаарлыг төвлөрүүлдэг болжээ.
• 1994 оныг “Усны нөөцийг хүн бүр бизнес болгож байна”сэдвээр
• 1995 оныг”Эмэгтэйчүүд ба ус”
• 1996 оныг”Ус ба ангамал хотууд”
• 1997 оныг Дэлхийн ус хаана хүртээмжтэй вэ?”
• 1998 оныг”ГДУ бол нөхөн сэргээгддэггүй нөөц”
• 1999 оныг”Усны урсгал доорхи хүн бүр”
• 2000 оныг”21-р зууны ус”
• 2001 оныг”Ус ба эрүүл мэнд”
• 2002 оныг”Ус ба хөгжил”
• 2003 оныгУс ба түүний ирээдүй”
• 2004 оныг”Ус ба түүний хор хөнөөл”
• 2005 оныг”2005-2015 онууд ус ба амьдрал”
• 2006 оныг”Ус ба соёл”
• 2007 оныг”Усны хаягдал”
• 2008 оныг”Олон улсын усны эрүүл ахуй”
• 2009 оныг”Хилийн ус”
• 2010 оныг”Усны чанар”
• 2011 оныг”Хот ба ус”
• 2012 оныг”Ус ба хүнсний аюулгүй байдал”
• 2013 оныг ”Олон улсын хамтын ажиллагааны жил” болгон зарлаж байжээ
. • 2014 оныг ”Ус ба эрчим хүч”
Энэ жилийн усны өдрийг”УС БA ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ 2015 он” сэдвийн дор тэмдэглэнэ.

Мэдээ оруулсан : 2015-03-02 11:19:21
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.